нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

“UB food” фестиваль энэ сарын 8-14-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

  • By Болортуяа Р
  • 2025-04-02

Энэ жилийн аялал жуулчлалын улирлыг эхлүүлж, дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB food” фестивалийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж байна. “UB food” фестиваль энэ сарын 8-14-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.

Энэ удаагийн фестивалиар Бүгд найрамдах Узбекистан улсын хоолны амт, соёлыг онцлохын зэрэгцээ Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам нар нэг тонн хэмжээтэй ширмэн тогоонд гурилтай шөлийг уламжлалт аргаар бэлтгэж, монгол хоолны соёлыг түгээхээр болжээ.

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэд олон үндэстний амтат хоолыг мастер тогоочдын бэлтгэснээр төрөлх амт, жорынх нь дагуу амтлах боломжтой аж. Жишээлбэл, Узбекистан үндэстний алдарт плов, шашлык, казань кебаб, самса тэргүүтнийг Узбек мастер тогооч өөрийн жорын дагуу бэлтгэж, иргэд, жуулчдад таниулна. Энэ үеэр залуучуудад зориулсан Dj үзүүлбэр, Open Mic, “Бага тойрог” урлагийн тоглолт, Узбек бараа бүтээгдэхүүний худалдаа, Улаанбаатар театрын тоглолт, “Анир” поп оркестрын тоглолт, амьд хөгжмийн тоглолт, төрөл бүрийн хоолны тэмцээнүүд болно.

Фестивалиар Узбекистан, Монгол хоолыг онцлох хэдий ч бусад олон орны хоолны соёл, амт чанар, стандартыг хоол үйлчилгээний салбарт нэвтрүүлж, иргэдэд танилцуулах, жуулчдын анхаарлыг татах олон сонирхолтой үзүүлбэрийг бэлтгээд байна. Цаашид “UB food” олон орны хоолны фестивалийг тусгай чиглэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байхаар тогтмол зохион байгуулах ажээ.


Post Views: 255

About Author / Болортуяа Р

Previous post
ОХУ-д суралцах нээлттэй сонгон шалгаруулалт энэ сарын 15-16 ны өдрүүдэд болно
Next post
“Autism Fair” мэдээллийн яармаг ONE Event Hall-д зохион байгуулагдаж байна

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

“Экологи-Эрдэм” клубын залуус санаачилсан уралдааны эзэд тодров

2024-12-25
Цаг үе, үйл явдал

Нэг өдөрт 5174 жуулчин хүлээн авч шинэ рекорд тогтоов

2024-07-03
Цаг үе, үйл явдал

НҮҮРС ТЭЭВЭР, ТАТАН АВАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛААР ЧАЙНА ЭНЕРЖИ ГРУПП КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2025-07-22
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search