нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

ЦЕГ: “Ноорог” медиагийнхныг саатуулж, мэдүүлэг авч буцаасан

  • By Nomio Nomin
  • 2025-03-18

Цахим хуудаст хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа явуулах эрх чөлөөнд халдаж, хойшлуулшгүй ажиллагааны дагуу оффисынх нь эд зүйлийг хураан авч, хуулийн байгууллага шөнөжин мэдүүлэг авч залхаан цээрлүүлсэн гэх мэдээлэл гараад байна. Тодруулбал, цахим хуудаст контент бүтээдэг “Ноорог” медиа агентлагийн залуусыг цагдаагийн байгууллагаас баривчилж, саатуулсан гэх мэдээлэл гарчээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, “Ноорог” медиагийнхныг саатуулж, мэдүүлэг авсан. Баривчилж, цагдан хорьсон гэх мэдээлэл ташаа. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэлээ.

Хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарласан гэх асуудлаар цахим хуудаст олны танил хүмүүс болон чөлөөт хэвлэлийг дэмждэг олон төрийн бус байгууллагууд нэгдэж мэдэгдэл гаргаад байгаа юм.

“Ноорог” медиагийн зүгээс одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй бөгөөд, албан оффист нь нэгжлэг хийж, компьютер, хард тоног төхөөрөмж болон ажилтнуудын гар утсыг хураан авсан. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөөс татгалзсан найман ажилтныг шөнийн 22:00 цагаас 07:00 цаг хүртэл саатуулсан гэдгийг өмгөөлөгчид нь мэдээлээд байна. Өнөөдөр 12:30 цагаас “Ноорог” медиа агентлагаас хэвлэлийн хурал хийнэ гэдгээ зарлаад байгаа юм.

Views: 346

About Author / Nomio Nomin

Previous post
Хошууч генерал нэг хүнд бригадын генерал дөрвөн хүнд олгохоор болжээ
Next post
Улаанбурхны дөрвөн тохиолдол нэмэгдлээ

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Яармагийн гүүр болон Ажилчдын гудамжийг холбосон авто замыг 3 хоногийн хугацаанд хаана

2025-04-10
Цаг үе, үйл явдал

ОБЕГ: Гамшиг, ослын 80 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 18 иргэний амь насыг хамгааллаа

2024-08-26
Цаг үе, үйл явдал

Чансаа өндөр 64 бөхийн барилдаан энэ сарын 29-нд болно

2025-03-14
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search