нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

ОХУ-д суралцах нээлттэй сонгон шалгаруулалт энэ сарын 15-16 ны өдрүүдэд болно

  • By Болортуяа Р
  • 2025-04-01

ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа “Иргэний хамгаалалтын академи”, “Гал эсэргүүцэх албаны академи”-ийн магистр, бакалаврын хөтөлбөрт Онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч бүрэлдэхүүн болон ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сонсогч (1 дүгээр курс), ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдаас тус тус сонгон шалгаруулж суралцуулна.

Тавигдах шаардлага:

Магистр:

Онцгой байдлын байгууллагад 4-өөс дээш жил ажилласан, ахмад болон түүнээс дээш цолтой,

Бакалаврын дипломын хуулбар, орос хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх,

Гадаад паспортын хүчинтэй хугацаа 2027 оны 12 дугаар сар хүртэл хүчинтэй байх, биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх.

Бакалавр:

Онцгой байдлын байгууллагын ахлагч бүрэлдэхүүн, ДХИС-ын Онцгой байдлын сургуулийн сонсогч, ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагч байх,

Нас 18-23 хүртэл настай;

Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ,

Гадаад паспортын хүчинтэй хугацаа 2031 оны 12 дугаар сар хүртэл хүчинтэй байх, Хэлний бэлтгэл болон үндсэн ангид суралцах тул дээрх хугацаанд суралцахыг зөвшөөрсөн байх.

Бүрдүүлэх баримт бичиг:

Суралцах өргөдөл, байгууллагын дарга, захирагчийн тодорхойлолт албан бичиг,

Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралт, Иргэний үнэмлэхийн хуулбар /e-mongolia/, төрийн алба хаагчийн анкет;

Цээж зураг /3*4/.

Шалгалтын бэлтгэлийг сайтар хангаж, дэвтэр бал, бүртгэлийн хураамж, биеийн тамирын хувцастай ирнэ.

Онцгой байдлын ерөнхий газар altangerel.s@nema.gov.mn цахим хаягаар 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дотор ирүүлнэ үү. (Харилцах утас: 51-262510, 88052696)

Сонгон шалгаруулалтыг 04 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд хүсэлт гаргасан алба хаагч, сонсогч, төгсөх ангийн сурагчдаас “Математик”, “Физик”, “Биеийн тамир”, “Ярилцлага”, “Орос хэл”-ний шалгалтыг авч ТТАХНЭ-ийн урьдчилан сэргийлэх үзлэг, СЭМҮТ-ын урьдчилан сэргийлэх үзлэгүүдэд хамруулж сонгон шалгаруулах юм.

Post Views: 252

About Author / Болортуяа Р

Previous post
ОХУ: Электрон тамхи татсаны улмаас үүсдэг EVALI гэх өвчний анхны тохиолдол илэрчээ
Next post
“UB food” фестиваль энэ сарын 8-14-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Нийслэлд үер, усны гамшгийн эрсдэлийг бүрэн арилгахад ₮4.9 их наяд шаардлагатай

2024-06-14
Цаг үе, үйл явдал

Монголд телевизийн салбар үүсэж хөгжсөний 57 жилийн ой тохиож байна

2024-09-27
Цаг үе, үйл явдал

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 108.8 МЯНГАН ТОНН БАЯЖУУЛСАН КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА

2025-03-10
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search