нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

6 настны нүд, шүд, зүрхний эмгэгийн үзлэгийг ирэх сараас орон нутагт хийж эхэлнэ

  • By Болортуяа Р
  • 2025-03-27

“Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах бодлого”-ын хүрээнд нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр анги буюу зургаан настны нүд, шүд, зүрхний эрт илрүүлгийн үзлэг 2024 оны дөрөвдүгээр улирлаас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар эрт илрүүлэгт нийслэлийн нэгдүгээр ангийн сурагчдын 89 хувь нь хамрагджээ.

Үүнээс:

Зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт 21.4 хувьд

Шүдний цоорол 79.9 хувьд

Харааны өөрчлөлт 20.5 хувьд илэрсэн бөгөөд дараагийн шатны оношилгоо, эмчилгээ үргэлжилж байгааг албаныхан онцолсон. Харин 21 аймгийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын эрт илрүүлгийн үзлэгийг ирэх дөрөвдүгээр сараас эхлүүлнэ.

Энэ хүрээнд сурагчдад хийж буй нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэг хийх эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг 2025 оны гуравдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

ЭМЯ-наас орон нутагт эрт илрүүлгийн үзлэг зохион байгуулах, оношилгоо, эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүд болох ухаалаг зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, хараа зүйн оношилгооны цогц тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг тус тус шийдвэрлээд байгаа аж.

Post Views: 195

About Author / Болортуяа Р

Previous post
Хуурамч тураах эм, тарилга худалдаж авахгүй байхыг анхаарна уу
Next post
Донорын хуулийн ажлын хэсгийн ахлагч юу хэлэв?

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Та 1072 хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын дансанд байршуулах боломжтой

2025-02-20
Цаг үе, үйл явдал

ЖҮХ: Ахисан түвшний Жендэрийн сургагч багшийн сургалтын сонгон шалгаруулалт зохион байгууллаа

2024-10-14
Цаг үе, үйл явдал

Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

2024-05-22
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search