нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Дав.Цогтбаатар: Би гишүүн болоод гэмт хэрэг хийгээгүй

  • By Nomio Nomin
  • 2025-03-25

Дав.Цогтбаатарыг УДШ-ээс гэм буруутайд тооцон, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оноосон билээ. Гэвч тэрээр УИХ-ын гишүүний үүрэгт ажлаа хийсээр л байна. Хэрэг үйлдэх үедээ тэрээр УИХ-ын гишүүн болоогүй байсан бөгөөд анхан шатны шүүхээс түүнийг гэм буруугүй гэсэн шийдвэр гаргасны дараа дэвшиж гишүүн болсон байдаг. Харин УДШ-ийн шийдвэр гишүүн болсон хойно нь гэм буруутай гэсэн шийдвэр гаргасан байдаг. Ийм ээдрээтэй асуудал шийгдэхгүй удаж байгаа бөгөөд олон нийт энэ хүн гишүүн боллоо гээд засарч чадах уу? гэсэн сонирхолтой асуулт гарч ирээд байна.

Хэрэв Дав.Цогтбаатарын асуудлыг авч хэлэлцэхгүй, бүрэн эрхийг нь хөндөхгүй өнгөрөөвөл Үндсэн хуулийн зөрчил болно гэдэг. Харин Үндсэн хуульд энэ талаар 29.3-т нь “…гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” хэмээн зааж. Гишүүн гэмт хэрэг хийх, гишүүн биш байхдаа гэмт хэрэг хийж тэр нь гишүүн болсон хойно шийдвэрлэгдэх хоёрт ялгаа үүсэх үү?

УИХ-ын хаврын чуулган нээсэн өдөр сэтгүүлчдээс аанай л зугтаж байсан Дав.Цогтбаатар өчигдөр баригдсан, баригдаад үг дуугарахдаа: “Би гишүүн болоод гэмт хэрэг хийгээгүй. …Өмнө нь ч хийгээгүй… Би УДШ-ийн шийдвэртэй санал нэгдэхгүй байгаа. Дахин гомдол гаргана” гэж ярьжээ. Өмнө нь тэрээр Шүүхийн шийдвэр албажаагүй байна, албажсан ч гартаа аваагүй байна гэдгээр шалтаглаж өдий хүрсэн юм.

Post Views: 295

About Author / Nomio Nomin

Previous post
Ч.Лодойсамбууг хувийн тоглолт хийж байгааг бүлгийн зарим гишүүн шүүмжилжээ
Next post
Метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр ШУТИС-ийн 8 багш БНСУ-ыг зорилоо

You Might Also Like

Улс төр

Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй

2024-03-27
Улс төр

Гадаадын 395 иргэнийг Монголоос албадан гаргажээ

2024-01-08
Улс төр

Нэр төрд хамаарах мэдээлэлд эх сурвалжийн тэнцвэр, баримтыг чухалчлахыг редакцуудад санууллаа

2024-03-22
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search