Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болох зорилготой “ Тэргэнцэртэй марафон” аяллыг санаачилсан Дашийн Батхуяг түүний багийн гишүүд 8 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотод ирлээ. Тэд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй Дорнод аймгийн Чойбалсан хотоос 8 дугаар сарын 10-ны өдөр хөдөлсөн. Нийт 670 гаруй км замыг 20 хоногийн хугацаанд туулахдаа өдөрт 40км замыг туулсан байна. Түүний зорилго Хөгжлийн бэрхшээлтэй гээд тэтгэмж аваад суухын оронд Хөдөлмөр эрхлэхийг хүссэн иргэдийн дуу хоолой болох зорилготой энэхүү Марафоныг эхлүүлсэн байна.
Тэрээр “Бид хөгжих хэрэгтэй, Зорьсон бол зорьсондоо хүрдэг, Ялна гэсэн бол ялдаг” гэдэг урам зоригийг өгөхийг хүссэнээ илэрхийллээ.