нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Сэлбэ голын голдирлыг тэлэх түшиц хана барих ажлыг эхлүүллээ

  • By Болортуяа Р
  • 2024-06-20

Нийслэлийн Засаг даргын захирамжаар үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын тендерийг нээлттэй сонгон шалгаруулсан.

“Билгүүн Монгол констракшн” ХХК Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барьж эхэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Голын сав дагуу сүүлийн 20 жилд хууль бусаар газар олгож байсны тод жишээ Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт барьсан S’Outlet худалдааны төв гэдгийг онцлоод, Сэлбэ голын урсцыг 3.5 метр хүрэхгүй болтол нь боомилж, барилга барьснаар өнгөрсөн зун үерлэсэн. Иймд ААН-үүдтэй хэлэлцээр хийж, худалдааны төвийг буулгасан тус газарт 1.5 км урт үерийн даланг барихаар болсон. Үерийн даланг өргөсгөх, бетоноор бэхжүүлэх, голын урсцыг нэмэх, ойр орчмыг тохижуулна” гэв.

Сэлбэ голын голдирлын урсацыг нэмэгдүүлэх 1,5 км урт 4-4,5 метр өндөр төмөр бетонон хийцтэй үерийн далан хийх юм. Уг далан нь Натурын гүүрнээс урд талын төмөр замын гарам хүртэл үргэлжлэх бөгөөд ирэх найдугаар сарын 20-нд улсын комисст хүлээлгэх өгөх юм.

“Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн төслийн удирдагч Р.Дамба “Манай компани түшиц хана, далан хийх олон жилийн туршлагатай. Гурван төрлийн 17 техник оруулж S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барина” хэмээлээ.  

Post Views: 332

About Author / Болортуяа Р

Previous post
Гадаадад байгаа иргэдийн саналыг өнөөдрөөс авч эхэллээ
Next post
Хүний үрийн шингэнээс микропластик илэрчээ

You Might Also Like

Улс төр

Парис хот дараалан тав дахь удаагаа дэлхийн хамгийн дур булаам хотоор шалгарлаа

2025-12-09
Улс төр

66 согтуу жолоочийг илрүүлжээ

2024-04-19
Улс төр

БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад айлчилна

2024-09-30
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search