нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

Сар шинийн баярын өдрүүдээр цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

  • By Болортуяа Р
  • 2025-02-27

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээ, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ чиглэлээр ажиллах хамгаалалт зохицуулалтын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр НХЖХОНАБХА-ын ОНАБХХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Гүррагчаа

“Сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн энэ оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09.00 цагаас 03 дугаар сарын 05-ны өдрийн 09.00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллахаар боллоо.

Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан, төв Гандантэгчинлэн хийд болон бусад сум хийдэд ном хурах, Шинийн нэгний нар харах зэрэг нийтийг хамарсан арга хэмжээний үеийн хамгаалалт, зохицуулалтад 301 тээврийн хэрэгсэл, 972 алба хаагч,

Мөн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хангах чиглэлээр нийслэлд авто эргүүлийн 100 чиглэлд 701, явган эргүүлийн 235 чиглэлд 471 алба хаагч, орон нутагт авто эргүүлийн 40 чиглэлд 80, явган эргүүлийн 290 чиглэлд 577 алба хаагч, улсын хэмжээнд авто эргүүлийн 140 чиглэлд 781,

Явган эргүүлийн 525 чиглэлд 1048 алба хаагч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр, нийслэлд 324 цэгт 1230, орон нутагт 290 цэгт 580, улсын хэмжээнд нийт 614 цэгт 1810 алба хаагч, Эргүүл, хамгаалалт, зохицуулалтад цагдаа, дотоодын цэргийн нийт 5416 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ” хэмээлээ.

Post Views: 276

About Author / Болортуяа Р

Previous post
Тайланд: Автобус осолдож 18 хүн амь насаа алджээ
Next post
АЛТАЙН ӨВӨР ГОВИОС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИРҮҮЛСЭН МАЗААЛАЙН АЙЛТГАЛ

You Might Also Like

Иргэний боловсролЦаг үе, үйл явдал

Airbus компанийн гүйцэтгэх захирал ирээдүйд далавчиндаа бүхээгтэй B-2 бөмбөгдөгч онгоцтой төстэй онгоц хэрэглээнд нэвтрэнэ гэж мэдэгдэв

2025-12-10
Цаг үе, үйл явдал

448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА

2025-11-25
Цаг үе, үйл явдал

Телеграмм залиланд өртөж 69 сая төгрөгөөр хохирчээ

2025-05-14
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search