нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Боловсролтой иргэн

Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт болов

  • By E. Erel
  • 2025-02-25

УИХ-ын даргын санаачилгаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Боловсролын ерөнхий газар, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг Завхан аймагт энэ сарын 19-ний өдөр зохион байгуулж, ахлах ангийн 200 гаруй сурагч оролцжээ. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Монголбанкны Ерөнхийлөгчийг төлөөлж Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа үг хэлж, хэлэлцүүлэгт оролцов.

Энэхүү хөтөлбөр нь сурагчдад санхүүгийн суурь мэдлэг олгож, зүй зохистой хэрэглээний дадал хэвшил суулгах, мөнгөө зөв удирдах замаар санхүүгийн оновчтой шийдвэр гаргаж, эрсдэлийг үнэлэх чадвартай, хуримтлалтай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм. Улмаар энэхүү зорилгын хүрээнд 6 аймаг, нийслэлийн 6 дүүргийн 150 гаруй багш нарыг чадавхжуулан, бэлтгэж эхлээд байгаа ба ирэх зургадугаар сар хүртэл 5000 сурагчийг хамруулахаар зорьж байгаа аж. Завхан аймгийн хувьд 354 сурагч хамрагдах бөгөөд хөтөлбөр хэрэгжүүлэх 12 багшийг сургагч багшаар бэлтгэнэ.

Post Views: 289

About Author / E. Erel

Previous post
Б. Гүнбилэгийн хэлсэнчлэн хуулиар амрах гурван өдрийг Засгийн хурал ёсчлох болов уу!
Next post
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ

You Might Also Like

Боловсролтой иргэнИргэний боловсрол

Санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөрийн нээлт хотод боллоо 

2025-02-26
Боловсролтой иргэнИргэний боловсрол

Дэлхийн шилдэг бизнессийн сургуулийн 2025-2026 оны чансаатай танилц

2025-09-17
Боловсролтой иргэнХотын соёл

 Баруун гарын дүрмээ баримтлая

2024-01-04
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search