нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Б. Гүнбилэгийн хэлсэнчлэн хуулиар амрах гурван өдрийг Засгийн хурал ёсчлох болов уу!

  • By E. Erel
  • 2025-02-25

Хуульч Болдбаатарын Гүнбилэг нэг зүйл яриад байна. Өнөө жил шинийн нэгэн тасарч байгаа учраас шинийн хоёрон, гурванд амраад л ажилдаа орно гэж байгаа. Гэтэл хуулийн агуулгад, үндсэн хуульчлалд шинийн эхний гурван өдөр амарна гээд хуульчилчихсан байдаг. Энэ учраас яах аргагүй л “танагдсан” шинийн нэгнээ алгасаад, алдаад, шинийн хоёрон, гурванд цагаалж шинэлэхээс аргагүй гэж Л.Энх-Амгалан сайдаас эхлээд тайлбарлаж байгаа юм.

Б. Гүнбилэг хуульчийн иш үндсээр үүнийг буруутган, хуулийн агуулга, нот санаа нь Цагаан сараар гурван өдөр амрах үндэслэл төгс юм гэдгийг хэлж байна. Яах аргагүй үнэн. Шинийн нэгэнтэй, нэгэнгүй нь хуулийн агуулгыг өөрчилж болохгүй юм гэж тэр тайлбарлаж байгаа нь нэн үнэн. Мөн тэрээр шинийн нэгэнгүй байж болох эсэхийг бодолцолгүй, тооцоололгүй хууль гаргаж гэж хэлж байна. Чухам эндээс л хууль гэдэг зүйлийг, нийтийн хэм хэмжээний эрх зүйг боловсруулж, тодорхойлж батлахад ямархан эрдэм мэдлэг, цэц хэрэгтэй вэ гэдэг тодорхой харагдаж байна. Б. Гүнбилэгийн хэлээд байгаачлан Засаг маргааш хуралдаж, гурван өдөр амрах эрхийг хангах магадтай. Түүнээс бус халуун оронд оччихоод цахимаар “орилоод” байгаа Л.Гүндалайн хэлснээр болж байгаа юм огт биш ээ. Зүгээр хууль хэрэгжих үндсэн агуулгыг л гүйцэлдүүлэх гэж байх шиг байна. Хууль батлахад сар жил зурхайн мэдлэг, ухаан ч чухал аж. Манай хууль тогтоогчдын билиг оюун үүнийг гүйцдэггүй нь өнөө жилийн сар шинийн өдрүүдийн зурхайн буулгаас тод харагдаж байна.

З. БОДЬ

Post Views: 265

About Author / E. Erel

Previous post
Их, дээд сургуулиуд шинийн 4-5-ны хичээлүүдээ цахимд шилжүүлжээ
Next post
Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт болов

You Might Also Like

Улс төр

Тавантолгой түлш компани “Ногоон технологи 2024” өдөрлөгт оролцжээ

2024-09-23
Улс төр

“Miss Universe 2024” тэмцээнд З.Номинзул оролцоно

2024-10-25
Улс төр

Беларусийн ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

2024-05-30
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search