нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Хууль бусаар хориотой ангийн эд эрхтэн тээвэрлэж явсан зөрчил илрүүлжээ

  • By Болортуяа Р
  • 2025-02-14

Энэ оны эхний хоёрдугаар сарын 13-ны байдлаар Улаанбаатар хотыг тойрсон хяналт шалгалтаар нийт 59 үйлдлийг илрүүлснээс гэмт хэргийн шинжтэй 10, зөрчлийн шинжтэй 49 байна.

Тухайлбал, Хотон шувууны эд эрхтэн, тарвага, чонын арьс, эд эрхтэн, зээр, хойлог, янгирын эвэр, зохих зөвшөөрөлгүй загас тээвэрлэж явсан гэх мэт үйлдлийг илрүүлжээ.

Амьтан барьсан, агнасан, тээвэрлэсэн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар “Амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно” гэсний дагуу 820.0-880.0 мянган төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг төлүүлдэг. Жишээ нь, тарвагыг эр эмээс нь хамаарч 410-440 мянган төгрөөр үнэлсэн байна.

Харин энэ үйлдлийг Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр үйлдсэн бол 5.4-27.0 сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Иймд ховор амьтан ургамлын зүйл тэдгээрийн гаралтай эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, тээвэрлэх, худалдан авахгүй байхыг иргэд олон нийтэд сэрэмжлүүллээ.

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд зааснаар “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, торгоно” гэж заасан байдаг аж.

Post Views: 236

About Author / Болортуяа Р

Previous post
Бусан хотын зочид буудалд гал гарч 6 хүн амь насаа алджээ
Next post
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС-ийн хуралд илтгэгчээр оролцлоо

You Might Also Like

Улс төр

Баянзүрх дүүргийн 40 гаруй СӨХ-нд хашаа буулгах мэдэгдэл хүргүүлээд байна

2024-02-01
Улс төр

Гэмтлийн эмч нар тохойн хиймэл үений хагалгааг хийдэг боллоо

2024-04-10
Улс төр

Нийслэлийг 40 дүүрэгт хуваан, бүсчилсэн байдлаар хөгжүүлнэ

2024-02-27
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search