“Насны хишиг” хөтөлбөрт хамрагдах иргэдийн хүсэлтийг хүлээн авч байна. Тодруулбал 1958 оны долдугаар сарын 16-наас 1959 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хооронд төрсөн ахмад настнууд 2024 оны хоёрдугаар сарын 9-нөөс өмнө насны хишигт хамрагдах хүсэлтээ Ehalamj.mn болон хорооны хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд гаргана.
“Насны хишиг” хөтөлбөрт хамрагдах иргэн хүсэлтээ өгөхдөө иргэний үнэмлэхээ авч очихоос гадна өөрийн дансны дугаараа мэдэж байх шаардлагатай аж. Бүртгэл хийлгэхдээ заавал өөрийн биеэр очих шаардлагагүй бөгөөд итгэмжлэгдсэн хүнээр дамжуулж болох юм байна. Итгэмжлэгдсэн хүн нь тухайн настны бичиг баримтыг авч очин “Насны хишиг” хөтөлбөрт хамрагдах маягтыг бөглөж бүртгүүлэх юм. Харин өмнө “Насны хишиг” авч байсан өндөр настан дахин бүртгүүлэх шаардлагагүй аж.