нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Арилжааны банкууд хамтарч АТМ-ны гүйлгээний шимтгэлээ бууруулсаар байна

  • By Болортуяа Р
  • 2025-02-19

Монголын банк санхүүгийн салбарын системийн нөлөө бүхий арилжааны банкууд 2022 оноос эхлэн АТМ-ны гүйлгээний шимтгэлээ харилцан бууруулж, хамтран ажиллаж байгаа билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2023 онд Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк болон Капитрон банкуудын төхөөрөмжүүд (ATM, CDM, CRM) дээр бэлэн зарлага гаргах үед гүйлгээний шимтгэл 500 төгрөг байсныг 100 төгрөг болгон бууруулсан.

Энэ удаад тус хамтын ажиллагаанд Богд банк нэгдэн санамж бичигт гарын үсэг зурлаа. Дээрх арилжааны банкуудын харилцагч нар Улаанбаатар хот болон орон нутагт байрлах 1,000 гаруй ATM төхөөрөмжөөс бэлэн зарлага гаргахад 100 төгрөгийн шимтгэл төлөх юм.

Арилжааны банкуудын энэхүү хамтрал нь харилцагчдадаа илүү ойртох, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нөхцөлийг сайжруулах, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Гүйлгээний шимтгэл бууруулах шинэчлэлийн ажлыг тус таван банкны үндсэн системд амжилттай хийж дууссан бөгөөд өнөөдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ.

Бид цаашид ч банк хоорондын үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдлыг сайжруулахад нээлттэй байж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байна.

Харилцагч та ATM-ны гүйлгээний шимтгэлтэй холбоотой асуудлаар:

Богд банкны 7577-1199

Голомт банкны 1800-1646

Төрийн банкны 1800-1881

Худалдаа хөгжлийн банкны 1800-1977

Капитрон банкны 1800-2020 тус тус холбогдон мэдээлэл авах боломжтой.

Post Views: 358

About Author / Болортуяа Р

Previous post
Шинийн 4-нөөс төрийн байгууллагууд хэвийн ажиллана
Next post
“Уул уурхай болон албан байгууллагуудын эрчим хүчний тарифыг хэвээр үлдээнэ

You Might Also Like

Улс төр

Хүүхдийн баяраар зарим хэсэгт зам хаана

2025-05-30
Улс төр

Маргааш дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2024-04-23
Улс төр

WISeKey PKI and SEALSQ Post-Quantum Technologies Enhance E-Voting Security through Advanced Cybersecurity and AI Integration

2024-09-02
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search