нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Катар, Кувейт зэрэг улсаас нэг сая хонь худалдан авах захиалга иржээ

  • By Болортуяа Р
  • 2025-02-17

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн “Шинэлэг шийдэл” хөтөлбөрийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, тогтвортой байдлыг хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой хэлэлцүүлэг өнөөдөр Дархан-Уул аймагт болж байгаа аж. Хэлэлцүүлэгт ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр оролцож, мал аж ахуй, газар тариаланг шинэ шатанд гаргах цаг болсныг онцолжээ. Тэрээр “Гадаад зах зээлд махаа гарахад бид хэрхэн өөрсдийгөө бэлдэх вэ” гэсэн асуултад хариулт өгөхдөө “МАА-н ЭЗЭН” төсөл чиглэж буйг дурдсан байна.

Мөн сүргийн цөм бүтцийг зөв зохион байгуулснаар өндөр үр дүнд хүрэх боломжтой бөгөөд эрдэст тэжээл бага хэмжээгээр хэрэглэхэд ч хурганы мах төлөгнөөс илүү жин татаж буй үр дүнг танилцуулж, Зүүн өмнөд Ази, Арабын орнууд, Ойрхи Дорнодын зах зээлд мах нийлүүлж эхэлсэн бөгөөд Катар, Кувейт зэрэг улсаас нэг сая хонины захиалга ирсэн талаар дурдсан байна. Монгол Улс өндөр үнэ бүхий махны зах зээлд өрсөлдөх цаг болсон тул малын тэжээл, үржил селекцийн бодлогод реформ хийх цаг болсон хэмээжээ.

Post Views: 296

About Author / Болортуяа Р

Previous post
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС-ийн хуралд илтгэгчээр оролцлоо
Next post
“Алтан баззер” барилдаан гуравдугаар сард болно

You Might Also Like

Улс төр

 Вьетнам улс руу 30 хоног визгүй зорчихдоо анхаарах зүйлс

2024-03-08
Улс төр

Дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100,000 төгрөгөөр нэмэх шийдвэр гарлаа

2024-03-20
Улс төр

Снукер бильярдын дэлхийн цомын анхдугаар тэмцээн Монгол улсад болж байна

2024-09-16
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search