нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төрУлс төр

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС-ийн хуралд илтгэгчээр оролцлоо

  • By Болортуяа Р
  • 2025-02-17

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ сарын 12-13-ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн бүсийн төв болон Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлагаас хамтран зохион байгуулж буй “Хөгжиж буй Азийн бүс нутгийн эдийн засаг, төсвийн бодлогын сорилтууд, хэтийн төлөв” сэдэвт хуралд урилгаар оролцжээ. Тэрбээр “Ази, Номхон далайн орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх нь” сэдэвт хоёрдугаар хуралд илтгэгчээр оролцсон байна.

Ази-Номхон далайн орнууд нь байгалийн гамшигт маш их өртдөгийн дээр цаг уурын нөлөөллөөс шалтгаалсан томоохон байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ч жил бүр нэмэгдэж байна. Энэ нь тухайн бүс нутгийн бараг бүх улс оронд сөргөөр нөлөөлж буй юм. Тийм ч учраас энэ удаагийн хуралдаанаар дасан зохицох стратегийн дутагдлыг арилгахад төсвийн бодлого, тогтолцооны гүйцэтгэх үүрэг, гамшгийн өмнөх хөрөнгө оруулалт, гамшгийн эрсдэлийн санхүүжилтийг үндэсний хэмжээнд нэмэгдүүлэх, мөн бүс нутгийн санаачилгуудыг сайжруулах хүрээнд гамшигт өртөмтгий орнуудын туршлагаас суралцах зэрэг сэдвээр өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнөжээ. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэхүү айлчлалынхаа үеэр ОУВС-гийн Дэд тэргүүн Кенжи Окамура, Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA)-ийн Ерөнхийлөгч Акихико Танака, Японы Төв банкны Ерөнхийлөгч Казүо Үэда, Солонгосын Хөрөнгийн Удирдлагын Корпорацын дарга Нам Жү Квон нартай мөн албан уулзалт хийсэн байна.

Post Views: 175

About Author / Болортуяа Р

Previous post
Хууль бусаар хориотой ангийн эд эрхтэн тээвэрлэж явсан зөрчил илрүүлжээ
Next post
Катар, Кувейт зэрэг улсаас нэг сая хонь худалдан авах захиалга иржээ

You Might Also Like

Улс төр

М.Бадарчийн барилдаx эрxийг 4 жилээр xассан шийдвэр xүчин төгөлдөр xэвээр үлдлээ

2024-05-10
Улс төр

Ой, хээрийн 44 удаагийн түймэр гарч, 435.658 га талбай өртсөн байна

2024-04-24
Улс төр

Сэрэмжлүүлэг: Маргаашнаас шороон шуурга шуурна

2024-03-25
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search