Дэлхийн оргилд гарахад нийт 24 цаг 26 минут зарцуулсан дээд амжилтыг Балбын уулчин Пунжо Лама тогтоожээ. Тэрээр Эвэрэстийн бэл дээрх баазаас оргилд гарахад 14 цаг 31 минут дараа нь оргилоос буухад дахин есөн цаг 18 минут зарцуулсан байна. Тавдугаар сарын 23 ны өдрийн 3:52 минутад баазаас хөдлөөд маргааш өглөөний 6:23 минутад оргилд хүрсэн байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад оргилд гарах боломж уулчдад хязгаарлагдмал байдаг.Оргилд хөл тавих гэсэн уулчдын урт дараалал үүссэнийг өмнөх жилүүдийн авиралтын үеэр авсан гэрэл зургууд харуулдаг. Лама урт дарааллыг алгасахын тулд шөнийн цагаар авиралтаа хийжээ.Түүнийг авирч эхлэхээс өмнө Эвэрэстийн хоёрдугаар баазаас дөрөвдүгээр баазын хооронд 6700 уулчин авиралт хийж байсан гэнэ. Эвэрэстийн өндөр далайн төвшнөөс дээш 8848 метр байдаг.
Бэлийн баазаас хамгийн богино хугацаанд оргилд хүрээд буцаж ирэх эмэгэйчүүдийн дээд амжилтыг Лама 2018 онд 39 цаг зургаан минутаар тогтоож байсан аж. Түүний дээд амжилтыг 2021 онд Хонконгийн уулчин Ада Цан 25 цаг 50 минутаар эвдсэн аж.
Энэ жил Лама хоёрдахь авиралтаараа дээд амжилтыг тогтоож хоёр дахь удаагаа шинэчилжээ. Эрэгтэйчүүдийн дээд амжилтыг 2003 онд Балбын Лхагпа Гэлү Шерпа 10 цаг 54 минутаар тогтоосон байдаг.
Балбын алслагдсан Цум хөндийд далайн түвшнээс 4500-5000 метрийн өндөрт амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрөөсөн Лама бичиг үсэгт тайлагдаж хорвоотой танилцах хүртлээ уулчин гэж мэргэжил байдаг гэдгийг мэдээгүй явсан гэдэг. Тэрбээр Умард Америкийн хамгийн өндөр оргил Деналид гарч байсан бөгөөд түүний дараагийн авиралт дэлхийн хоёр дахь оргил Пакистаны К2 т авирах хүсэлтэй явдаг гэнэ.