Улс төрийн хураангуй….
Ард түмэн хамгийн том нь биш юм уу. Гишүүн Загджавын Мэндсайхан ингэж хэлээд, “Том дарга гэж хэн юм, юу юм. Асуудалд ингэж хандмааргүй байна аа гэж зуунги сануулав. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор утааны асуудлыг, мэдээллийг авч хэлэлцэх гэтэл Х.Нямбаатар захирагч байдаггүй, том хүмүүстэй уулзаж байгаа, Шадар С.Амарсайхан мөн ийм шалтгааны улмаас үгүй буй тул хурал хойшлох болсонд З. Мэндсайхан ундууцсан нь энэ. Аргагүй юм. З.Мэндсайханы гарцаагүй зөв. Байнгын хорооны дарга Булоны Бейсэн харин бээсэн юм хариулж байна лээ. Шадар Их хурлын даргаас чөлөө аваад хойшоо явсан, Х.Нямбаатар гурван улсын хөрөнгө оруулагч нартай уулзахаар алга тул ийм байна гэж бээвэгнэсэн.
С. Амарсайханыг хойт талын ажлыг хийгч, Оросын Элчингийн ажлыг хийгч гэж сайт, хэвлэл мэдээллийнхэн бичээд байгаа. Энэ чиглэлд ажиллаж байгаа бололтой. Том агуулгаараа ажиллах ч ёстой л доо. Харин Х.Нямбаатар Ерөнхийлөгч дуудахад хөрөнгө оруулалтын асуудлаар Бээжин, Лондон, Токиод явсан байсан. Энэ удаад байнгын хорооны хурал дээр ч мөн л учир шалтгааны улмаас байдаггүй. З.Мэндсайханы хэлээд байгаа ард түмэн хамгийн том нь биш үү гэдэг асуултад Б.Бейсэн гарцаагүй мөн билээ гэж хариулах ёстой байсан. Хамаг ард түмэн парламентыг сонгож байгуулсан. Одоо хамгуулаа утаанд утагдаж дорд ноохойорон аж төрж байна. Энэ учир тулсан асуудал утаагаа ярья гэхэд том дарга нар том улстай уулзахаар яваад, хурал хойшлуулья гэдэг бол яав ч болохгүй зүйл. Энэ улсын иргэний эрх ашгаас том том дарга нарын явдал, том эрх ашиг байх ёсгүй. Байгуулсан Засгаа парламент дуудаж асуух ёстой, хянах ёстой, захирах ёстой болохоос ингээд үлбийгээд сууж болохгүйн тод жишээг Б.Бейсэний бээвийлт, З.Мэндсайханы уурсаан нэн тодорхой харуулж байна. Зүй нь Х.Нямбаатар хөрөнгө оруулагчдыг хоёр цаг хүлээлгээд, С.Амарсайхан утаагаа сонсож, онцгой байдал эрхэлдгээ оромдчихоод Орос руугаа явах ёстой юм. Тэгэхгүй байна. Тийм учраас л З.Мэндсайханы ард түмэн хамгийн том нь биш юм уу гэдэг асуулт зүй ёсны, хариултаа төгс эрсэн, эрх ашгаа хамгаалсан, энэлсэн, зовсон ард түмний угаартсан ой санааны үг гарцаагүй мөн. Энэ учраас С.Мэндсайханд талархах ёстой. Бүх ард түмнээс сонгогдсон Монголын парламент Засаг, Хот хоёртоо дарлуулж байгааг С.Амарсайхан, Х.Нямбаатар хоёрын жишээ тод томруун үзүүлж байна. Чухам энэ учраас засаглалын эрэмбийг олуулахыг, ард түмний эрх ашгийг чухалчилсан З.Мэндсайханы бүх ард түмэн оройн дээд гэсэн агуулгаар Монголын удирдагчид ажиллаасай. УИХ-ын гишүүдийг өөрсдийнхөө өмнөөс ажилла гэж ард түмэн сонгож явуулдаг. Үүнийг бүгд хатуу санах учиртай.
Буруу хэрэг хийсэн хүн өөрийн шийтгэлтэй. Энэ тодорхой. Он эхлүүт Х.Нямбаатарын гардсан торгуультай машины жолоочийг шүүхэд шилжүүлэн албадан ажил хийлгүүлэх хууль дүрэм үйлчлэх нь. Тэгж торгуульд төлөх мөнгө манай ард түмэнд бэлэн зэхээний байгаа юу. Өдөр шөнөгүй явж хэдэн төгрөг олж, ар гэрээ тэжээдэг таксины жолоочид сараар албадлагын ажил хийж, ар гэрээ эзгүйрүүлж, “хоригдол” болох эрх чөлөөний хязгаар бөгөөд эдийн засгийн тамир бий юү. Үнэндээ байхгүй. Х.Нямбаатарын энэ асуудал ихээхэн юм үүсгэнэ дээ. Х.Нямбаатар эхлээд , хотоо утаагүй болгочихоод л энэ шийтгэлээ ярих, хэрэгжүүлэх ёстой юм. Амьд явах эрх нь хангагдаагүй хүнд адгийн торгууль төлөх сэхээ байхгүй. Юу үнэн энэ үнэн. Шийтгэл нь тодорхой зүйл дээр хариуцлага ярьдаг байхад өмнөх асуудал дээр шинэ ял гаргаж явах ч буруу.
Х.Нямбаатар Улаанбаатарынхаа амьдралаар амьдармаар байна. Яармагийн замд иргэний адил түгжирч явна гээд уруул унжуулж байна лээ. Энэ түгжрэлээ шийдээд, эхлээд хамгийн түрүүнд өрөөндөө ороод, ард түмнээ албадлагаар ажил хийлгэх хуулиа, амьд явах эхний эрхээр хангасны дараа, торгуулийг хэрэгжүүлье гэж өөрчлөх хэрэгтэй.
Z MAN