нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Сүлжээ харгалзахгүй яаралтай тусламжийн дуудлага хийх боломж бүрдлээ

  • By Болортуяа Р
  • 2024-12-18

Өвчин зовлон, байгалийн гамшиг болон сандарч, тэвдсэн, шаардлагатай,  үед яаралтай түргэн тусламж дуудахад утас сүлжээ барихгүй, үүнээс болоод амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гардаг.

Жишээ нь, саяхан Хөвсгөл аймгийн алслагдсан суманд малчин цасанд дарагдаж, хүнд нөхцөлд орсон тохиолдол гарсан. Малчны гэр бүлийн зүгээс онцгой байдлын алба болон түргэн тусламж дуудах гэсэн боловч утасных нь сүлжээ нь унасан тул хэнд хаана хандахаа мэдэхгүй паникт орсон байна. Иймээс ЦХИХХЯ-наас иргэд эрүүл мэнд, амь насны аюултай байдалд орсон үед сүлжээ үл харгалзан яаралтай тусламж хийх боломжийг бүрдүүлжээ.

Тодруулбал, үүрэн телефоны аль нэг компаниар үйлчлүүлдэг иргэн сүлжээ нь унасан үед бусад компанийн сүлжээг ашиглан ямар ч үед, хаанаас ч  түргэн тусламж, гал команд, цагдаагийн дуудлагыг 112 дугаарт өгч, цаг алдалгүй тусламж авч болох нь ээ. Хамгийн гол нь иргэн таны утасны сүлжээ барихгүй байсан ч тухайн газарт сүлжээ нь орж байгаа операторын сүлжээг ашиглан тусламж дуудах нөхцөл бүрднээ гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, иргэн та гал түймрийн 101, цагдаагийн 102, яаралтай түргэн тусламжийн 103, гамшиг ослын 105 руу залгах шаардлагагүй. Зөвхөн 112 дугаарт залгаж, дээрх асуудлуудаа шийдвэрлүүлэх боломжтой.

Post Views: 304

About Author / Болортуяа Р

Previous post
2025 оны нэгдүгээр сараас тэтгэврийн хэмжээг 6 хувиар нэмнэ
Next post
Юу ч гуйдаггүй Н.Номтойбаярын утаанаас салгана гэсэн ганц гуйлтыг нь зөвшөөрөөд өгөөч МАН-ын дарга, Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ ээ!

You Might Also Like

Улс төр

Автомашины дугаарын дуудлага худалдаа болно

2024-10-08
Улс төр

Анагаахын сургуульд төлбөр тэглэх нөхцөлөөр тэрбум доллар хандивлажээ

2024-02-27
Улс төр

Цас орж зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байна

2024-03-13
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search