нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан хоёр этгээдийг Монгол улсад албадан авчирлаа

  • By Болортуяа Р
  • 2024-12-05

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын 2 иргэнийг энэ оны 12 дугаар сарын 4-ний өдөр Тайланд болон Швед улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Тайланд улсаас албадан авчирсан этгээд нь хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан аж. Өмнө нь халаасны хулгайн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгэл эдэлж байсан бөгөөд тус улсад ижил төрлийн гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж, эдэлж дуусмагц Монгол Улсад үйлдэгдсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулахаар ийнхүү албадан авч ирсэн байна.

Мөн бусдын биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан этгээдийг Швед улсаас тухайн өдөр тус тус албадан авч ирсэн.

Тус иргэдийг Монгол Улсад авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Гадаад харилцааны яам болон Тайландын Хаант Улс болон Шведийн Хаант Улсын Интерполын Үндэсний төв товчоодтой хамтран ажиллажээ.

Post Views: 334

About Author / Болортуяа Р

Previous post
Дэлхийн алдарт реппер “Eminem”-ийн ээж Дебби Нелсон таалал төгсжээ
Next post
Эрүүл мэндийн сайд Тогтмолын Мөнхсайхан “зулын гол” болж, иргэдийнхээ төлөө тэмц!

You Might Also Like

Улс төр

Намууд эмэгтэй улстөрчдийн эрэлд гарч, “Алтан Өд” хүйсийн мэдрэмжтэй бүтээлийг онцлох цаг дор…

2024-01-16
Улс төр

О.Номинчимэг: Нэр бүхий УИХ-ын гишүүд иргэд буутай болох тухай ярих боллоо. Үүнийг хэрхэвч зөвшөөрч болохгүй!!!

2024-08-27
Улс төр

“Насны хишиг” авах өндөр настан заавал өөрийн биеэр очих шаардлагагүй

2024-01-03
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search