нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

“Miss Universe 2024” тэмцээнд З.Номинзул оролцоно

  • By Болортуяа Р
  • 2024-10-25

 73 дахь удаагийн “Miss Universe 2024” тэмцээнд манай улсаас өнгөрсөн жилийн үндэсний ялагч З.Номинзул оролцоно.

Түүний хувьд 19 настай бөгөөд МҮОНТВ-ийн хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажилладаг нэгэн. Тус тэмцээний санал хураалт албан ёсоор эхэлжээ. “Voice for Change” номинацид З.Номинзул “Боловсролын тэгш хүртээмж”-ийн асуудлыг хөндсөн бөгөөд ялагч нь “Miss Universe” байгууллагаас санхүүжилт авч, энэ чиглэлд төсөл хэрэгжүүлэх боломжтой болох юм.

Тэрбээр  “Miss Universe Mongolia 2023” тэмцээнд үндэсний ялагчаар тодорсон ч олон улсад насанд хүрээгүй гэх шалтгаанаар оролцоогүй аж. Харин “Miss Universe Mongolia” хүсэлт тавьснаар З.Номинзулыг 2024 оны тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцуулахаар баталгаажуулжээ. Тэрээр 19 настай бөгөөд мисс М.Бадамгэрэлийн академид харъяалагддаг аж.

З.Номинзул нь Булган аймгийн Могод суманд төрж өссөн малчин айлын охин. Тэрээр танилцуулгадаа “Монгол орны нүүдэлчин ахуй соёлоороо онцгойрон ялгарч, дэлхийн тайзнаа Монгол Улсаа таниулна” хэмээжээ.

“Miss Universe 2024” тэмцээний урьдчилсан шалгаруулалт ирэх сарын 15, харин эцсийн шатных Улаанбаатарын цагаар ирэх сарын 17-ны 09:00 цагт эхэлнэ. Мексикийн Мехико хотод болох энэхүү тэмцээнийг МҮОНТВ албан ёсны эрхтэйгээр эх орон даяар шууд дамжуулах аж.  

Views: 944

About Author / Болортуяа Р

Previous post
Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Next post
Энхийг сахиулагчдын ээлжит цуваа Өмнөд Суданыг зорилоо

You Might Also Like

Улс төр

Их Британий угсаа залгамжлах ханхүү Уэльсийн хунтайжУильямийн санаачилсан “The Earthshot Prize” хэмээх арга хэмжээ Бразилийн Рио хотод болж өнгөрлөө

2025-11-07
Улс төр

Зургаадугаар сарын 1-нээс 1-2-р ангийн сурагчдын зуны амралт эхэлнэ

2024-05-01
Улс төр

НҮБ-ын Кипр дэх энхийг сахиулах хүчний командлагчаар монгол хүн томилогдов

2024-01-04
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search