Улс төрийн хураангуй…..
Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчөөр Л. Төр-Од гэж хүн сонгогджээ. “Таван Богд”-ын Цагаачийн Баатарсайхантай давтаж “барилдаад” давсан бололтой юм. УИХ-ын гишүүн, уг байгууллагын өмнөх Ерөнхийлөгч Д. Энхтүвшин түүнтэй гар бариагүй байна. “Барс”-ын Ч. Амарбаатар гар бариулах гээд ядсан, Д.Энхтүвшин гар зангах төдий болоод арагш явж одсон бичлэг цахимаар нэг. Өмнөх Ерөнхийлөгч шинэ Ерөнхийлөгчөө огт таалахгүй байгаа нь тод байна. Д. Энхтүвшин Т. Дүүрэнг барьж хорьсон явдлыг энэхүү сонгуультай хэрвээ холбоотой аваас ноцтой гэж мэдэгдсэн. Гэвч чухам юу нь, яг ямар агуулгаар ноцтойг ярьсангүй. Ер нь бол Д. Энхтүвшин, Т. Дүүрэн нар илтэд ялагдлаа. Д.Энхтүвшин харин шинэ Ерөнхийлөгч Л. Төр-Одыг хувийн хэвшил төлөөлж үл чадах, Ерөнхий сайдын зөвлөх хүн сонгогдлоо, захиалгат хүн сонгогдов, хаа сайгүй бидний асуудлыг кнопчид шийддэг болжээ хэмээн мэдэгдсэн байна лээ. Энэ бүх үйл явдлаас мөнхүү танхимын Ерөнхийлөгчийн сонгууль илтэд таатай юм болсонгүй. Хаана хаанаа үл хүлээн зөвшөөрөгдсөн агуулгатай мэдээллийн өвийг нийгэмд үлдээлээ. Монголд ерөөсөө л ингээд бүх юм болохгүй, эв нийцэмжит бишийн дэв хорлол нүүрлэсэн л байгаа юм даа. Яаж нэг зүгширдэг юм бол. Урд айлд явж ирсэн, бизнес уулзалт хийсэн залуус ярих. Бид бол итгэл гэдэг юмыг үгүй хийжээ, бидэнд итгэх гадаад итгэл үнэхээр ул дээр очжээ гэж халаглах. Өмнөд хөрш хил холболтоо хийе гэж арван жилийн өмнө цаанаас замаа тавьсан. Манайх холболгүй арван хэдэн жил болсон. Ярьсан хэлснээ дотоод улс төрийн дайнаасаа болоод биелүүлээгүй.
Өнөөдөр Эрдэс баялгийн сайд Ц. Туваан манай улс Гашуун сухайт-Ганц модыг холбоогүйгээс 232 сая тонн нүүрс тээвэрлэж, 18,5 тэрбум ам.доллар олох боломжоо алдсан гээд гонгиноод зогсож байна. Манай үнэн төрх ийм л байгаа. Ц. Туваан бол Х.Баттулгын орлогч сайд явсан, түүний талыг баримтлагч хүн. Х.Баттулга гэдэг хүн л төмөр замын холболтыг эвлэдэггүйд нь хийж, болдоггүйд нь тулгасан хүн гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээсээ эхлээд хэлээд удлаа. Одоо БНХАУ-ын тал бид заалдах боломжтой ч, яахав та нарыгаа бодоод холболтоо хийе гээд, бас чамгүй болзолтой санал ирүүлчихээд байх шиг байна. Манайхан аанай л улс төржин элдэвлэсээр. Эртээд Л. Оюун-Эрдэнэ Ардчилсан намын бүлэг дээр очиж мэдээлэл хийж зөвшихөд, манай танайхаас болсон, төмөр замын яриаг одоо боль гэлцээд л Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар яриад л сууж байгаа юм. Н.Алтанхуягийн хэлснээр, төмөр зам холболтын асуудлыг Ши Жинь Пин, Ц.Элбэгдорж хоёрын арван жилийн өмнөх уулзалтаар үзэсглэсэнээр л шийдчихсэн байсан бол болох байлаа биз дээ. Гэтэл тэгдэггүй. Монгол монголтойгоо эвлэдэггүйн харгай, тэр нь гадаад айлуудыг гайхашруулж, арга тасруулж шившиг болж байгаагаа цэглэдэг болоосой, Монголд төр барьж ирсэн, барьж байгаа нөхөд. Ерөнхийлөгч У. Хүрэлсүх энэ бүхэнд цэг хатгаж, шинэ манлайллаар удирдаж чиглүүлээсэй!
Z MAN