нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Их Британий угсаа залгамжлах ханхүү Уэльсийн хунтайжУильямийн санаачилсан “The Earthshot Prize” хэмээх арга хэмжээ Бразилийн Рио хотод болж өнгөрлөө

  • By Nomio Nomin
  • 2025-11-07

“The Earthshot Prize” буюу “Дэлхийн Цохилт Шагнал” (The Earthshot Prize) нь байгаль орчны томоохон асуудлуудыг шийдвэрлэх шинэлэг, тогтвортой шийдлүүдийг олж, дэмжих зорилготой дэлхийн хэмжээний нэр хүндтэй арга хэмжээ юм.

Үүнийг Уэльсийн хунтайж Уильям 2020 онд санаачласан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедигийн “Moonshot” (Сар руу хийх нислэг)-ын төслөөс урам авч, дэлхийн байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд “цохилт” өгөх зорилготой санаачилсан байна.

Шагналын таван үндсэн ангилал буюу “Таван Дэлхийн Цохилт” (Five Earthshots) хуваан олгодог бөгөөд үүнд:

  1.  Байгалийг хамгаалах ба сэргээх (Protect and Restore Nature)
  2.  Агаарыг цэвэрлэх (Clean Our Air)
  3.  Далайг сэргээх (Revive Our Oceans)
  4.  Хог хаягдалгүй ертөнцийг бий болгох (Build a Waste-Free World)
  5.  Уур амьсгалыг засах (Fix Our Climate)

Энэ жилийн Earthshot шагналын ялагчдын тоонд халуун орны ойг сэргээх төсөл болон дэлхийн далайн гэрээний санаачилга багтжээ. Лхагва гарагт Бразилд болсон шагнал гардуулах ёслолын үеэр нэрлэгдсэн ялагчдад уур амьсгалыг сэргээх төслүүдээ өргөжүүлэхэд зориулж тус бүр 1 сая фунт стерлингийг олгох юм.

Бразилийн хөлбөмбөгийн домогт Кафу, Олимпийн тамирчин Ребека Андраде, Формула 1-ийн жолооч асан Себастьян Феттель нар хөтлөгчдийн дунд байсан бөгөөд поп одод Кайли Миноуг, Шон Мендес нар Рио-де-Жанейрогийн музейд маргааш нь болсон ёслолын ажиллагаанд оролцож ая дуугаа өргөсөн байна.

Энэхүү шагнал нь 2021- 2030 он хүртэл жил бүр олгогдох бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс шийдэл гаргаж буй хувь хүн, баг, байгууллагыг шалгаруулдаг юм. Мөн энэхүү арга хэмжээ нь зөвхөн мөнгөн шагнал олгоод зогсохгүй, ялагч болон шилдэгт үлдсэн оролцогчдод санхүүжүүлэгч, бизнес, засгийн газрын байгууллагуудыг холбож өгч дэмжлэг үзүүлж, тэдний шийдлүүдийг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэхэд тусалдаг.

Post Views: 70

About Author / Nomio Nomin

Previous post
АҮЭБЯ: Улсын хэмжээнд 132 вагон автобензиний нөөцтэй байна
Next post
Монголын хуучир хөгжмийн гоцлол аялгуу Москва хотод болох ОУ-ын фестивальд эгшиглэнэ

You Might Also Like

Улс төр

Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан байна

2024-03-19
Улс төр

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг засварлаж байна

2024-05-13
Улс төр

Яаралтай тусламжийн дугаар холбогдохгүй бол +976 угтвар хийж залгаарай

2024-03-01
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search