Хүний эсийн атлас “The Human Cell Atlas” төсөл нь биологийн хамгийн том судалгааны хөтөлбөрүүдийн нэг бөгөөд үүдэл эсээс арьсыг хэрхэн бүтээх үйл явцыг илрүүлж, лабораторид бага хэмжээний арьсыг хүртэл ургуулж чадсан байна. Судалгаанаас гарсан үр дүнг хөгшрөлтийн эсрэг ашиглахын зэрэгцээ арьс ургуулах түүнийг шилжүүлэн суулгах, сорвижилтоос сэргийлэхэд ашиглана гэв.
Төслийн удирдагчдын нэг, профессор Музлифа Ханифа хэлэхдээ: Энэ нээлт эрдэмтдэд өвчнийг илүү үр дүнтэй эмчлэхэд туслах төдийгүй биднийг удаан хугацаанд эрүүл байлгах, тэр байтугай залуу харагдуулах шинэ арга замыг олоход замчилна. Хэрвээ бид эсийг анхны хөгжлөөс нь хөгшрөх хүртэл хэрхэн өөрчлөгддөгийг ойлгож чадвал яаж эд эрхтэн болоод зүрх, арьсаа залуужуулах аргыг илрүүлж чадах боломж байна гэжээ.
Өндөг болон хүний эсүүд ураг болж бүрэлдэх үедээ бүгд ижил байдаг ч гурван долоо хоногийн дараа “үүдэл эс”-ийн доторх тодорхой генүүд ажиллаж, бие махбодын янз бүрийн хэсгүүдийг бүрдүүлэхийн тулд хэрхэн ажилладаг хийгээд бөөгнөрөх зааварчилгааг илрүүлэхийг зорьжээ. Өөрөөрхэлбэл судлаачид хүний арьсыг бүтээх зааварчилгааг олж авсан гэж ойлгож болно.
Түүнчлэн эрдэмтэд дархлааны эсүүд арьсны судас үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг олж илрүүлсэн бөгөөд дараа нь лабораторид тэрхүү аргаар генийг зөв цагт, зөв газарт нь “асааж” “унтрааж” үүдэл эсээс арьсыг зохиомлоор ургуулжээ. Одоогийн байдлаар тэд арьсны өчүүхэн жижиг бөмбөлөгүүд ургуулж чадсан бөгөөд үсний уутанцар үүсч тэдгээрээс жижиг үс соёолжээ. Профессор Музлифа Ханифа бид ирээдүйд энэ аргыг түлэгдэлттэй өвчтөнүүдэд ашиглаж болох бөгөөд түлэгдэлтийн хүндрэлийг бүрэн арилгаж чадах юм. Мөн үсний уутанцар үүсгэж чадсанаар бид халзан хүмүүст үсний ургалтыг шинээр бий болгож чадна гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com