нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Эрүүл мэндийн боловсрол

Өнөөдөр олон улсын охидын өдөр

  • By Болортуяа Р
  • 2024-10-11

НҮБ 2011 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 19-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” болгон тэмдэглэх болсон юм.

Охидод тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх, тэднийг чадавхжуулах, эрхийг нь хангахад дэмжлэг үзүүлэхэд анхаарлаа хандуулахын чухлыг энэ өдөр онцолдог.

Охидын нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны хөгжлийн онцлогтой холбоотойгоор насны дараах үечлэлээр ангилдаг байна. Тодруулбал:

НЯРАЙ ҮЕ: Эхээс урагт дамжсан эстроген дааврын нөлөөгөөр төрсний дараах 10 хоногт охидын хөхний булчирхай болон бэлэг эрхтэнд өөрчлөлт гардаг. Үүнд: Гадна бэлэг эрхтэн хөхөлбөр туяатай хөөнгө болон үтрээнээс салслаг ялгадас гарах, нярайн хөх бага зэрэг томорч, нөсөөжилт ихсэх, сүүжих байдал үүснэ. Ховор тохиолдолд нярайн 5-8 дахь хоногт үтрээнээс үзэгдэх төдий цус гарна.

ХҮҮХЭД ҮЕ: Хүүхэд үе нь дааврын нөлөөгүй үе юм. Энэ үед үтрээний хэвийн бичил орчин хангалтгүй байдгаас шалтгаалан үтрээнээс ялгадас гарах, үнэр үнэртэх зэрэг үрэвслийн шинж илэрч болзошгүй. Тухайн үеэс охиндоо эрүүл ахуйн дадал зуршлуудыг бий болгоорой. Эмгэг шинж илэрвэл охидын эмчид хандаарай. 

БЭЛГИЙН БОЙЖИЛТЫН ҮЕ: Энэ үе нь 3 хэсгээс бүрдэнэ. 

-8-10 нас: Бэлгийн бойжилтын урьдал үе. Энэ үед бэлгийн дааврын үйл ажиллагаа тогтворгүй явагдаж эхлэх бөгөөд хөхний булчирхай томорч эхэлнэ.

-10-13 нас: Бэлгийн бойжилтын эхний үе. Дааврын хэмжээ тогтворжиж өндгөвчний үйл ажиллагаа идэвхжин, үтрээний хэвийн бичил орчин бий болж үтрээнээс ялгарах ялгарлын хэмжээ нэмэгдэнэ. 

-14-19 нас: Бэлгийн бойжилт гүйцэх үе. Хөхний булчирхай хөгжиж гүйцэж, биеийн галбир насанд хүрсэн эмэгтэйтэй адил болно.

Ирээдүйн эрүүл ээж болох үйл явц охидын эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй зайлшгүй холбоотой байдаг тул охидынхоо насны үе шат бүрт, эмгэг өөрчлөлт илрэх бүр охидын эмчид хандаж зөвлөгөө тусламж аваарай. Мөн биеийн эмгэг байдлаас гадна дааврын нөлөөгөөр сэтгэл зүй тогтворгүй болдог тул сэтгэл зүйчийн тусламж үйлчилгээг авахаа бүү мартаарай.

Post Views: 487

About Author / Болортуяа Р

Previous post
Автомашины дугаарын дуудлага худалдаа болно
Next post
Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог авто замыг хааж, шинэчилнэ

You Might Also Like

Эрүүл мэндийн боловсрол

Хаврын улиралд адууны махнаас татгалзаарай

2024-02-16
Эрүүл мэндийн боловсрол

Монголчууд хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж байна

2024-01-30
Эрүүл мэндийн боловсрол

Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

2024-05-15
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search