нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Автомашины дугаарын дуудлага худалдаа болно

  • By Болортуяа Р
  • 2024-10-08

Авто тээврийн үндэсний төвөөс өгсөн мэдээллээр авто машины дугаарын дуудлага худалдаагаар өнгөрсөн хугацаанд нийт 20 серийн 11, 913 дугаарыг борлуулж 17 тэрбум 388 сая 216 мянган төгрөгийг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлжээ. Уг дуудлага худалдааг анх 2021 оны хоёрдугаар сарын 15-наас албан ёсоор эхлүүлж байсан аж. Мөн дуудлага худалдаа эхэлснээс хойш давхардсан тоогоор нийт 111, 506 иргэн дэнчин төлж оролцжээ.

Авто тээврийн үндэсний төвөөс 2024 оны аравдугаар сарын 7-ноос арванхоёрдугаар сарын 16-ны хооронд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулахаар болжээ.

Дуудлага худалдааг auction.transdep.mn цахим хаягаар дамжуулан зохион байгуулна. Дуудлага худалдаанд оролцох дэнчингийн хэмжээг дараах байдлаар тогтоогоод буй. Үүнд, 000А, АААА дугаар 2,000,000 /хоёр сая төгрөг/,

00А0, 0ААА, А000, 00АА, 0А00 дугаар  500,000 / таван зуун мянган төгрөг/,

00АВ, АВАВ, АВВА, ААВВ, ААА0, АААВ болон бусад 20 дугаар, орон нутгийн дугаар 100,000 / нэг зуун мянган / төгрөг байна.

Дуудлага худалдаанд оролцогч тухайн өдрийн дуудлага худалдаанд нэг л удаа оролцох эрхтэй.

Оролцогчдыг тухайн оролцож буй дуудлага худалдаа явагдахаас гурав хоногийн өмнөөс эхлэн цахимаар бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдөрт 23:00 цагт бүртгэл хаагдах юм. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүй.

Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч нь тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажих аж. Ялагч нь хэрвээ заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд дэнчингийн төлбөр буцаан олгогдохгүй бөгөөд төлбөрөө бүрэн төлснөөс хойш ажлын таван өдөрт багтааж өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд дугаараа байршуулах үүрэгтэй ажээ.

Post Views: 294

About Author / Болортуяа Р

Previous post
Монголд ирсэн жуулчны тоо нэмэгджээ
Next post
Өнөөдөр олон улсын охидын өдөр

You Might Also Like

Улс төр

Өнөөдөр дөрвөн дүүргийн 5 хороонд цахилгаан хязгаарлана

2024-03-05
Улс төр

Хорогдсон малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэхэд зориулсан дэмжлэг үзүүллээ

2024-05-13
Улс төр

Зургаадугаар сарын 1-нээс 1-2-р ангийн сурагчдын зуны амралт эхэлнэ

2024-05-01
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search