Маргаашаас буюу аравдугаар сарын 01-нээс эхлэн эм болон эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг цахим сүлжээгээр сурталчлахыг хориглоно. Хэрэв сурталчилсан тохиолдолд торгууль ногдуулна.
Харин жороор олгодоггүй эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж болохоор хуульд өөрчлөлт оруулсан.
Жишээлбэл: Ямар нэгэн байдлаар хавдрыг эмчилнэ, бүх төрлийн өвчинд хэрэглэгдэнэ гэж иргэдэд далд хэлбэрээр сурталчилгаа хийсэн тохиолдолд хориглоно. Мөн эрүүл мэндийн мэргэжилтэй хүнийг энэ төрлийн зар сурталчилгаа хийхийг хоригложээ. Үүнд олны танил нөлөөлөгчид болон цахим эмч нэрээр эм, болон эрүүл мэндийн хэрэгсэл сурталчилдаг мэргэжилтнүүдийг багтаан үзэж болох аж.
Тус хуульд заасны дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас олгосон зөвшөөрлийн хүрээнд тусгай зөвшөөрөлтэй үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллага эмийн зар сурталчилгаа явуулах бөгөөд зар сурталчилгаа нь харааны бэрхшээлтэй хүнд зориулсан дуун тайлбар, сонсголын бэрхшээлтэй хүнд зориулсан дохионы хэл, эсхүл бичгэн тайлбартай байх ёстой болсон байна. Мөн зар сурталчилгаанд хориглох зүйлсийг тусгайлан хуульчилсан байх бөгөөд эдгээрээс онцлох зарим шинэ зохицуулалтыг танилцуулъя.
Үүнд,
Зар сурталчилгааны зөвшөөрөлгүйгээр олон нийтэд эм сурталчлах
Эмнэлгийн мэргэжилтэн эм сурталчлах
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийг сурталчлах
Эмийг зүй бус, бодит байдал болон ёс суртахуунд үл нийцсэн, далд агуулгаар сурталчлах
Иргэн, хуулийн этгээд зар сурталчилгааны зөвшөөрөлгүй эмийн сурталчилгаандоролцох, дэмжих, сурталчлах, санхүүгийн дэмжлэг өгөх, авах
Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг өвчнийг оношлох, эмчлэх үйлдэлтэй гэжтөөрөгдөлд оруулсан байдлаар сурталчлах
Телевиз, радио, самбар, мэргэжлийн хэвлэл, албан ёсны цахим хуудаснаас бусад мэдээлэх хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр сурталчлах
Тамирчин, спортоор хичээллэж байгаа иргэнд эмчилгээний бус зорилгоор Дэлхийн допингийн эсрэг код, олон улсын стандартад хориглосон жагсаалтад орсон эмийг санал болгох, дэмжин сурталчлах, зарж борлуулах зэргийг хориглох зохицуулалтууд багтаад буй. Энэ хуулийн өөрчлөлт маргаашаас хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр боллоо.