нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Байгаль, экологиЦаг үе, үйл явдал

Хүүхдүүдээ дагуулаад КОП17-ийн ногоон бүсээр заавал зочлоорой

  • By E. Erel
  • 2026-07-08

Монголчууд АСЕМ-ийг зохион байгуулж байсан бол одоо дэлхийн бас нэг том арга хэмжээг ирэх наймдугаар сард хийхээр ид бэлтгэл хангаж байна. Энэ бол КОП17 билээ. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн талуудын 17-р бага хурлыг Монгол зохион байгуулах гэж байгааг хүмүүс мэдэх болсон. Дэлхий даяараа байгаль орчноо хамгаалах, хариуцлагатай иргэн байх тухай ярьж байгаа энэ үед дэлхийн хамгийн том хурлуудын нэг гэж ойлгоход болно. Тэгэхээр иргэд бид ч энэ хуралд ач холбогдол өгч оролцох нь чухал юм. Энэхүү хуралд дэлхийн удирдагчид, байгаль хамгаалах чигийн хүмүүс ирээд хуралдаад дуусчихна гэж ойлгож болохгүй. Харин ч эртнээс байгаль дэлхийтэйгээ хамгийн ойр байж, хамгаалж ирсэн уламжлал соёлтой монголчууд гэдгээ тэнд батлан харуулах нь чухал юм.

КОП17 нь цэнхэр, ногоон бүсэд хуваагдан үйл ажиллагаагаа явуулах бөгөөд ногоон бүс нь иргэд, олон нийтэд нээлттэй. Ногоон бүсэд Монгол Улсын иргэн бүр нэвтэрч, олон нийтэд зориулсан арга хэмжээ, үзэсгэлэн, танин мэдэхүйн хөтөлбөр, урлагийн тоглолтуудыг үнэ төлбөргүй үзэж, оролцох боломжтой. Энд олон нийтийн оролцоо ба инновацийн төв, ногоон тогтвортой дадал буюу монголчууд олон улсын өмнө амласан дадал, жишгээ батлан харуулах, туршлага ба үнэ цэнийг бүтээх платформ буюу урлаг соёл, технологийн нөлөөгөөр олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх хэсгүүд тус тус байна.

Түүнээс гадна хэд хэдэн сэдэвчилсэн бүсүүд байна.

Монгол орны экосистем, газрын доройтол, цөлжилт, нүүдлийн соёл, уламжлалт мэдлэгийг танин мэдэхүйн хэлбэрээр харуулсан Land whisper, газрын мониторинг, ус–газрын менежмент, ганд тэсвэртэй байдал, нөхөн сэргээлт, бодлогын шийдлийг дата, судалгаа, интерактив үзүүлэнгээр танилцуулсан Data reveals, хиймэл оюун ухаан болон зайнаас тандан судлах, дижитал засаглал, AR/VR/MR, уур амьсгалын болон ногоон технологийн шийдлүүдийг танилцуулах Technology Promises гэсэн бүсүүд байна.

Түүнээс гадна хүүхэд залуучуудын оролцоог хангасан нээлттэй тайз, урлаг, боловсрол, хэлэлцүүлэг, сайн дурын санаачилга, инновацийн челенж болон сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна байгальд ээлтэй бүтээгдэхүүн, гар урлал, урлаг соёл, амралт, харилцааны нээлттэй орон зайг бүрдүүлсэн ч бүс байх юм. Мөн Монгол орны байгалийн онцлогийг харуулсан 3 D хэмжээст зургийг тэнд бүтээнэ. Хүүхдүүдээ дагуулан ногоон бүсээр заавал зочлон, энэхүү гайхалтай зургийн дэргэд тэднийхээ зургийг дурсгал болгон авч өгөөрэй.

Зуны дэлгэр цагтаа энэхүү арга хэмжээнд манайхан өргөн дэлгэрээр оролцож, зуны амралтаа өгөөжтэй, мэдлэг мэдээллээ нэмсэн, хамгийн гол нь залуу үедээ байгаль дэлхийгээ хайрлан өсгөх хариуцлагатай иргэн болгоход хүүхэд насандаа эх оронд нь зохион байгуулагдсан энэ арга хэмжээ мартагдашгүй үйл ажиллагаа болох билээ.

Post Views: 57

About Author / E. Erel

Previous post
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
Next post
Бизнесээ олон улсад таниулах боломжийг бүү алдаарай

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Өнөөдөр зарим дүүрэгт цахилгаан хязгаарлана

2025-03-20
Цаг үе, үйл явдал

Та 1072 хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын дансанд байршуулах боломжтой

2025-02-20
Цаг үе, үйл явдал

Буган халиуны уулзвараас Маршлын гүүр хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

2024-08-30
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search