нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Нийтийн тээврээр үнэ төлбөргүй WiFi ашиглах боломж бүрдлээ

  • By Болортуяа Р
  • 2024-09-13

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” болон “Лариско медиа групп” компани хамтран Улаанбаатар хотын нийтийн тээврийн 600 автобусанд өндөр хурдны утасгүй интернэт буюу WiFi нэвтрүүлж эхэлжээ. Ингэснээр Улаанбаатар хот нийтийн тээврээ үнэ төлбөргүй WiFi-аар бүрэн хангаж эхэлсэн дэлхийн цөөн нийслэлийн нэг болж байгаа аж.

“Лариско медиа групп”-ын үүсгэн байгуулагч Э.Долгион “Зорчигчид автобусанд сууж байхдаа л энэ үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглана. Нью-Йорк хотын нийт автобусны 3 хувь үнэгүй интернэттэй, Лондонд нийт автобусны 20 орчим хувь интернэттэй байдаг бол Улаанбаатар хотын нийт автобусны 50 гаруй хувь ийнхүү интернэттэй болж байна. Нийтийн тээврийн автобусанд дижитал стандарт нэвтрүүлэх ажил цаашдаа ч үргэлжилж, бүх автобусыг үнэ төлбөргүй интернэтэд холбох боломжтой болно” гэв. Түүнчлэн иргэдийн тав тухыг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд автобуснуудыг дижитал медиа дэлгэцтэй болгох ажлыг хийж байгаа бөгөөд иргэд цаг үеийн мэдээ мэдээллийг түргэн шуурхай авах боломж бүрдэнэ. Нөгөөтэйгүүр нийтийн тээврийн чанар хүртээмж тэлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээ боловсронгуй болсноор автобусаар үйлчлүүлэх иргэдийн тоо ч мөн өснө гэдгийг холбогдох албаны хүмүүс онцоллоо.

Post Views: 355

About Author / Болортуяа Р

Previous post
Хориотой ургамал тээвэрлэж явсныг илрүүллээ
Next post
Багшийн хомсдол ҮГҮЙ болно

You Might Also Like

Улс төр

Цэцэрлэгийн хоёр дахь шатны бүртгэлийг энэ сарын 15-ныг хүртэл хүлээж авна

2024-09-04
Улс төр

ЦЕГ: Монголд ирсэн гадаадын иргэнийг хүчиндсэн гэх гомдлыг шалгаж байна

2024-08-21
Улс төр

Ой хээрийн түймрээс сэргийлье

2024-04-05
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search