нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Хориотой ургамал тээвэрлэж явсныг илрүүллээ

  • By Болортуяа Р
  • 2024-09-13

Цагдаагийн байгууллагаас мансууруулах төрлийн 17 кг ургамал тээвэрлэж явсныг илрүүлсэн байна. Тодруулбал, Өчигдөр буюу 2024 оны есдүгээр сарын 12-ны өдөр автомашиндаа мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсан иргэдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна.

Тухайлбал, 32-33 насны “З”, “Б” нар нь өөрийн эзэмшлийн автомашиндаа сэтгэцэд нөлөөт мансууруулах төрлийн “Каннабис” ургамал 17 кг-ыг тээвэрлэж явсныг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Эрүүгийн хуулийн 20.7 зүйл. Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах:

-Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-Энэ гэмт хэргийг: 3.1.байнга тогтвортой; 3.2 улсын хилээр нэвтрүүлж; 3.3.улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

-Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж дөчин мянган нэгжээс хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

    Post Views: 350

    About Author / Болортуяа Р

    Previous post
    АНУ-ын калифорни мужид 100,000 акр талбай шатжээ
    Next post
    Нийтийн тээврээр үнэ төлбөргүй WiFi ашиглах боломж бүрдлээ

    You Might Also Like

    Улс төр

    Хүүхдийн баяраар болох арга хэмжээнүүдийн хөтөлбөрийг танилцуулж байна

    2024-05-31
    Улс төр

    Орон сууц худалдаж авсны болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтын материалаа цахимаар илгээх ЗААВАР

    2024-01-11
    Улс төр

    Хоёр том оврын машин мөргөлдөж, 23 настай эрэгтэй төмөр хийцэд хавчуулагджээ

    2024-08-26
    Delhii.mn
    Copyright © 2023 Delhii.mn
    • Улс төр
      • УИХ-ын сонгууль
      • Орон нутгийн сонгууль
      • Ерөнхийлөгчийн сонгууль
    • КОНТЕНТ
      • Unfilter подкаст
      • Видео контент
      • Хөрөг
      • Ярилцлага
    • Төөрөгдлийн тайлал
    • Боловсролтой иргэн
      • Иргэний боловсрол
      • Улс төрийн боловсрол
      • Хотын соёл
      • Эрүүл мэндийн боловсрол
    • Иргэдийн дуу хоолой
    • Дэлхий
    • Нийгэм

    Start typing and press Enter to search