Камала Харрис өмнө нь Блютүүт чихэвч нь “аюулгүй байдалд эрсдэл учруулдаг” гэж хэлсэн байдаг. Гэвч тэрээр өнгөрсөн мягмар гарагт Бүгд найрамдах намаас өрсөлдөгч Дональд Трампын эсрэг 90 минут үргэлжилсэн мэтгэлцээний үеэр сувдан ээмэг шиг харагддаг чихэвч зүүсэн байж магадгүй хэмээн буруутгагдаад байгаа юм. Шүүмжлэгчид 59 настай Харрисын зүүсэн ээмэг Германы NOVA стартапын зохион бүтээсэн ухаалаг аудио ээмэг гэж маргаж байгаа бол түүнийг дэмжигчид алдарт Тиффани брендийн ээмэг байна хэмээн няцааж байгаа юм. Тус аудио ээмгийг үйлдвэрлэдэг Icebach Sound компанийн гүйцэтгэх захирал Малте Иверсен хэлэхдээ: Энэ ээмэг манай үйлдвэрлэсэн ээмэг мөн эсэхийг баталж ч чадахгүй, үгүйсгэж ч чадахгүй. Хатагтай Харрис манай бүтээгдэхүүний нэгийг зүүсэн эсэхийг бид мэдэхгүй. Ээмгүүд ижил төстэй, харагдах байдал хийц ч төстэй юм. Манай бүтээгдэхүүнийг ерөнхийлөгчийн мэтгэлцээнд ашиглахаар тусгайлан бүтээгээгүй ч энэхүү ээмэг нь мэтгэлцээнд зүүхэд тохиромжтой гэж Иверсен мэдэгдэлдээ дурджээ.
Мягмар гарагт Харрис, Трамп нар сонгуулийн өмнөх ширүүхэн мэтгэлцээнд орсон ба мэтгэлцээнээр Дэд ерөнхийлөгч Харрис Бүгд найрамдах намын нэр дэвшигчийн эдийн засгийн бодлого, 2020 оны сонгуульд ялагдсанаа хүлээн зөшөөрч чадахгүй байгаа байдал болон сонгуулийн идэвх зүтгэлийг буруушааж дайрсан бол Трамп гэрийн тэжээвэр амьтад идэж, нялх хүүхдүүдийг цаазалсан гэх хэргүүдийг ярьсан нь Ардчилсан намын цагаачлал, инфляцитай холбоотой амжилттыг дурдсанаар хариу цохилтонд орсон.
Ээмэг бүрт хоёр жижиг дээд зэргийн микрофон суурилуулсан нь хэрэглэгчдэд утасны дуудлага хийх, салхины чимээ шуугианыг арилгах боломжийг олгох бөгөөд эдгээр ээмгийг жинхэнэ сувд шигтгэж хийсэн байна. Сүүлийн үеийн технологи ашигласан нь бүтэн өдрийн турш дуу хөгжим, утасны дуудлага, дижитал туслах үйлчилгээгэр хангах боломжийг олгож байна. NOVA H1 ээмэг нь ойролцоогоор 625 долларын үнэтэй зах зээлд худалдаалагдах юм байна.