нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Насжилт тэтгэврийн даатгалын санд ачаалал үзүүлэх хандлагатай байна

  • By Болортуяа Р
  • 2024-09-06

Нийгмийн даатгалын салбарын хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтэд шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсэг дүгнэлтээ танилцууллаа.

Ажлын хэсгийн дүгнэлтээс онцолбол:

Шаардлагатай бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийг баталсан, хэрэгжилт 85 хувьтай хэдий ч тогтолцооны өөрчлөлтийн гол зорилтууд хэрэгжээгүйг анхаарах;

Албан бус салбарт ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн даатгалын хамралт хангалттай бус байна;

Одоогийн тэтгэврийн тогтолцоо дангаараа тэтгэвэр авагчийн үндсэн хамгаалалт болж чадахгүй. Иймд тогтолцооны ачааллыг задлах шаардлагатай;

Насжилт хурдтай нэмэгдэх хандлагатай байгаа нь Тэтгэврийн даатгалын санд ачаалал, дарамт үзүүлэхээр байна;

Нөхөн даатгалын хуулиуд, шимтгэлийн хувь хэмжээг бууруулсан болон бусад хуулийн нөлөөгөөр тэтгэврийн даатгалын сангийн зарлагын ачаалал 4.5 их наяд төгрөгт хүрсэн. Нөхөн даатгал хийх нь сангийн зарлагыг өсгөхөөс гадна шударга бус байдлыг бий болгож байна;

Хүүхдийн тоогоор жил нэмэгдүүлж байгаа нь тогтолцоотой агуулгын хувьд нийцэхгүй байна. Мөн цэргийн алба хаагчийг шимтгэлтэй хөтөлбөрт хамруулах эсэхийг одоо болтол шийдээгүй;

Тэтгэврийн хэмжээ нь төлж байгаа шимтгэлтэй уялдаагүй байна.

Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлснээр бодит тэтгэвэр болон олгож байгаа тэтгэврийн хэмжээний зөрүү ихсэж, далд алдагдлыг нэмэгдүүлж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Post Views: 400

About Author / Болортуяа Р

Previous post
7 удаа хуралдсан ээлжит бус чуулганд Б.Пүрэвдорж ТАВАН удаа чөлөөтэй байжээ
Next post
Бүх төрлийн тээврээр 97 сая зорчигч, 85.1 сая тн ачаа тээвэрлэлээ

You Might Also Like

Улс төр

Ихэнх нутгаар дулаарах тул шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2024-03-24
Улс төр

Хоёр нүхэн гарц, 16 байшин, 20 гэр, төмөр замын болон авто замын байгууламж шар усны үерт автжээ

2024-03-26
Улс төр

М.Бадарчийн барилдаx эрxийг 4 жилээр xассан шийдвэр xүчин төгөлдөр xэвээр үлдлээ

2024-05-10
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search