Далай бол дэлхийн судлагдаагүй цөөн газрын нэгээхэн хэсэг юм. Бидний хувьд далай тэнгисийн 95 хувь нь нууц хэвээр байна. Эрдэмтэд Наска нуруунд очиж, амьдрал дүүрэн усан доорхи асар том уулыг олж илрүүлжээ. Далайн уулын өндөр нь 3.04 км буюу Эверестийн гуравны нэгтэй тэнцэх өндөр бөгөөд өмнө нь хэзээ ч харж байгаагүй 20-иос доошгүй зүйл амьдардаг.
Шинэ далайн уулыг Шмидтийн Далайн хүрээлэнгийн далай судлаачдын баг Чили улсын эргээс 900 милийн зайд орших усан доорхи уулын нэг болох Наска нурууг судалж байхдаа олж илрүүлжээ. Роботуудыг ашиглан багийнхан асар том уулын зураглалыг гаргаж, тэнд цэцэглэн хөгжиж буй амьдралыг гэрэл зургийн хальснаа буулгаж чадсан байна. Ойролцоогоор 800 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий онгон шүрэн цэцэрлэг олдсон нь гурван теннисний талбайтай ижил хэмжээтэй байв. Далайн гүн дэх эдгээр шүрүүд нь хадны загас, хэврэг далайн од, хаан хавч зэрэг олон төрлийн ер бусын далайн биетүүдэд хоргодох байр болдог болохыг тогтоожээ.
Далайн тооллогын шинжлэх ухааны захирал, профессор Алекс Дэвид Рожерс хэлэхдээ:“Бидний олдворууд экосистем хэрхэн гайхалтай олон янз оршдгийг онцлон харуулахын зэрэгцээ далайн эрэг дээрх экосистемүүд хоорондоо хэрхэн холбогддог талаарх бидний ойлголтын зөрүүг гаргаж өглөө гэж бодож байна. Түүнчлэн “Эдгээр экспедицээс цуглуулсан өгөгдөл нь ирээдүй хойч үедээ эдгээр онгон дагшин байгаль орчныг хамгаалахын тулд бид ирээдүйд ямар бодлого барих, мөн тодорхойлоход тусална гэж найдаж байна хэмээжээ.”
Бараг 2 миль өндөр буюу Бурж Халифагаас бараг дөрөв дахин өндөр, гайхамшигтай экосистемтэй шинэ далайн уулыг нээсэн нь үнэхээр сэтгэл хөдөлгөм” гэж Шмидтийн Далайн Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал доктор Жётика Вирмани хэлээд “Далайн ёроолын зөвхөн 26% нь ийм өндөр нарийвчлалтай зураглагдсан байгааг хэлжээ.
Эх сурвалж: dailymail