81 дэх удаагийн Венецийн кино наадмын улаан хивсний ёслолын чимэг болсон одууд бол маргаангүй Брэд Питт, Жорж Клуни болон тэдний найз охин Инес де Рамон эхнэр Амал нар байв. Тэд ням гарагийн орой “Чоно” киноныхоо анхны албан ёсны үйл ажиллагаа болох нээлтийг тэмдэглэсэн байна. 60 настай Брэд нээлтийн үеэр хоёр жил орчим үерхэж буй үнэт эдлэлийн загвар зохион бүтээгч 34 настай, дур булаам найз охин Инес де Рамонтой улаан хивсний ёслолд оролцохдоо маш азжаргалтай харагдаж байв. Брэдийн олон жил найзалсан дотны анд 63 настай Жорж Клуни олон улсын хүний ​​эрхийн хуульч, эхнэр Амалтайгаа энэхүү арга хэмжээнд мөн хамт оролцож, тэд давхар болзсон романтик үдэш байлаа.

“Чоно” киноны гол дүрүүд болох Брэд, Жорж Клуни нар энэ кинонд тус бүр 35 сая ам.долларын цалин авч, кино театрт гаргахыг шаардсан гэх мэдээлэл байна. Гэвч үүнийг тэд үгүйсгэсэн байна. Apple-ийн кино бүтээгчид 200 сая долларын өртөгтэй бүтсэн “Чоно” киног АНУ-д кино театруудад гаргаад, бусад улсад онлайн платформууд дамжуулан олон нийтийн хүртээл болгох төлөвлөгөөтэй байгаа аж.