нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Солонгос: Багш нь бяцхан шавийгаа хутгалж хөнөөсөн хэрэг гарчээ

  • By Болортуяа Р
  • 2025-02-11


Өмнөд Солонгосын Дэжон хотын бага сургуульд багш нь 8 настай сурагчаа хутгалж хөнөөсөн хэрэг гарчээ. 

Уг хэрэг энэ сарын 10-ны өдөр гарсан бөгөөд 40 гаруй насны эмэгтэй багш болон 8 настай сурагч нар хутганы шарх авсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Хэвлийдээ хэд хэдэн хутганы шархтай охиныг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч харамсалтай нь нас барсан бол багш нь хүзүү болон гартаа хутганы шархтай байжээ. 

Мөрдөн шалгалтын явцад багш бүсгүй хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч, өөртөө гэмтэл учруулсан тухайгаа ярьсан хэмээн албаныхан мэдээлсэн байна. Сурагч охин урлагийн сургуульд орохоор зэхэж байсан бөгөөд өдөр өнжүүлэхэд хичээллэж байгаад ийнхүү амиа алдсан байна. 

Цагдаа нар багш бүсгүйг сэтгэл гутралын улмаас ажлаасаа чөлөө авч, өнгөрсөн зуны сүүлээр сургуульдаа эргэн ажиллаж эхэлсэн болохыг олж тогтоожээ. Гэмт этгээд хутганы шархнаасаа үүдэн хагалгаанд орсон ба бие нь тэнхэрсний дараа үргэлжлүүлэн байцаах аж. 

Тус улсад багш нарын асуудал хурцаар хөндөгддөг. Хэт их дарамт, стрессээс үүдэн багш нар ажил хаях нь ихэсч, сэтгэцийн эрүүл мэндэд нь ч мөн сөргөөр нөлөөлөх болжээ. Уг асуудлыг тус улсын Засгийн газрын зүгээс анхааралдаа авч, шийдэлд хүрэхээр эрмэлзсээр байна. 

Post Views: 406

About Author / Болортуяа Р

Previous post
Өнөөдрөөс дөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа эхлүүллээ
Next post
ХСҮТ: Донорын элгийг дурангаар тайрах мэс заслыг амжилттай нутагшууллаа

You Might Also Like

Дэлхий

Уулчин бүсгүй Б.Батхишиг дахин 8000м-ээс дээш оргилыг амжилттай эзэлжээ

2024-09-26
Дэлхий

ОХУ-ын Алс Дорнод дахь Сахалин арлын эргээс тасарч, мөсөнд боогдсон 75 хүнийг аварчээ

2024-02-20
Дэлхий

Жарред Шоу хэмээх америк сагсанбөмбөгч цаазын ялтай гэмт хэрэг үйлджээ

2025-05-16
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search