нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Ертөнцөд Монголын нэрийг ХҮҮХНҮҮД л гаргаж байна

  • By Болортуяа Р
  • 2024-08-30

Z-MAN Улс төрийн хураангуй…

Олимпизмын сайд асан Бадмаанмябуугийн Бат-Эрдэнийн чих их халууцаж байгаа болов уу. Өчигдөр тус салбарын асуудал эрхлэх Байнгын хорооны хурал дээр Г. Дамдинням нар олимпизмын сайдтай болоод, урьд байгаагүй төсөв мөнгө тавиад, урьд өмнө байгаагаагүй муу амжилтыг үзүүллээ гэж шүүмжилсэн нь ямар ч хилсгүй юм. Байнгын хороон дарга Ч.Ундрам эл асуудлыг тусгайлан хэлэлцэж, банга донго хүртээх тухай хэлсэн ч, улсад арван нэг түрүүлж, УИХ-д тавантай сууж хорин жил болоод буусан, олимпийн амжилтгүй Б.Бат-Эрдэнээс олж долоох зүйл үгүй дээ.

Ингэж биднийг мунгинаж суутал харин хэдхээн цагийн өмнө, паралимпод хүч үзсэн, таеквондоч У. Сүрэнжав хэмээх жаалхан охин алтан медаль хүртэв. Манай улс тусгай хэрэгцээт иргэдээ жендерийг дэмжигч, тэгш оролцоог хангахын төлөөх иргэний нийгмийн байгууллагууд, тэдний олон улстай хөл нийлүүлэгч хөгжлийн бодлогын тэмүүлэл, үйл ажиллагааны хүчинд бодьтой дэмжиж, нийгмийн оролцоонд идэвхийлүүлж эхэлсэн. Үүний ч хүчинд хууль тогтоох дээд байгууллагад төлөөллүүд сонгогдож, орхигдсон, хэвшмэл хуучинсаг хандлагаа бага багаар халж байгаа ч, хангалттай түвшинд хүрэхэд ихээхэн цаг хугацаа шаардагдахаар нь нууц биш. Голсон юм голд орно гэж үг байдаг.

Паралимпийнханд үнэхээр бодит анхаарал тавьсан эсэх нь эргэлзээтэй. Гэвч тэд чадаж байна, тэр тусмаа хүүхнүүд, охидын төлөөлөл салхи зүсэж, зам гаргаж байгаа нь бахдалтай. Мөдхөн орон нутгийн сонгууль болох гэж байна. Манай эрх баригчид, хууль тогтоогчид УИХ-ын сонгуульд хүйсийн тэгш төлөөллийг оруулахад зохих ахиц гаргаж , үр дүнд хүрсэн ч, эл дэвшлээ Орон нутгийн сонгуулийн тухай хуульд биежүүлсэнгүй. Хууль болгоогүй. Хэдий ийм ч, иргэний нийгмийн амьдралын хамгийн чухал сонгуульд хүйсийн тэгш төлөөллийг УИХ-ын сонгуульд хуульчилсан шигээ үзэл баримтлалаар , дэвшлээр хангаж оролцох нь онцгой шаардлага юм. Үнэндээ гэхэд, явж явж Монголын хүүхнүүд л улс орноо өнгөтэй өөдтэйгээр илэрхийлж байна шүү дээ. Нуух аргагүй үнэн энэ. Парист, ертөнцөд Б.Баасанхүү, У.Сүрэнжав гэдэг хоёр охин л Монголын нэрийг гаргаж, алт, мөнгөн медаль авлаав шүү дээ. Z man

Post Views: 343

About Author / Болортуяа Р

Previous post
Ж.Анударь өсвөрийн ДАШТ-ээс МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
Next post
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилна

You Might Also Like

Дэлхий

Австрали: Хар салхины улмаас нэг хүн усанд урсаж амь насаа алджээ

2025-03-10
Дэлхий

Европын хотуудад үерийн гамшиг нүүрлээд байна

2024-09-16
Дэлхий

Дональд Трамп: Хууль бус цагаачдыг АНУ-ын нутагт хөл тавихыг хориглоно

2025-01-20
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search