нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Орон нутгийн сонгууль

ЭМС: Орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийг +35 хувь дэвшүүлэхийг НАМУУДАД уриалж байна

  • By Болортуяа Р
  • 2024-08-29

Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хамгаас чухал. Тиймээс 2024 оны 10 сарын 11-нд болох орон нутгийн сонгуульд хуульд заасан жендэрийн квот өөрчлөгдөөгүйгээс үл хамаарч улс төрийн намууд эмэгтэйчүүдийн төлөөллийг хамгийн багадаа 35+ хувь дэвшүүлэх уриалгыг гаргаж байна. Бид тус уриалгыг төв болон орон нутгийн намуудын 46 удирдлагад албан бичгээр хүргүүллээ.

Аливаа улс орны шийдвэр гаргах түвшинд хүн амын төлөөлөл, хүйсийн тэнцвэртэй оролцоог хангаснаар төрийн бодлого шийдвэр нийт иргэдийн эрх, эрх ашгийг тусгаж, амьдралын чанарт эергээр нөлөөлдөг нь олон судалгаагаар нотлогдсон билээ. Монгол Улс 2024 оны УИХ-ын сонгуулиар тэнцвэртэй төлөөллийг хангах “аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байх” механизмыг хэрэгжүүлснээр нийт нэр дэвшигчдийн 39 хувийг эмэгтэйчүүд эзэлж, улмаар сонгогдсон нийт гишүүдийн 25 хувь нь эмэгтэйчүүд болсон түүхэн амжилтыг тогтоолоо.

Орон нутгийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг авч үзвэл Дэлхийн дундаж 35.5 хувь, Зүүн болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн дундаж 31 хувь байгаа бол Монгол Улсад 25.4 хувьтай байна. Иймд танай нам 2024 оны УИХ-ын сонгуулийн амжилтыг буухиалж, орон нутгийн сонгуулиар нэр дэвшүүлэх квотыг хуульд заасан хэмжээнээс ахиулж, дараах дэвшилтэт арга хэмжээг авч хэрэгжүүлэн манлайлахыг уриалж байна. Үүнд:

🔶Улс төрийн нам, эвслээс эмэгтэйчүүд болон залуучууд, малчид зэрэг олон янзат бүлгүүдийн төлөөллийг дэвшүүлэхийг намын бодлогоор дэмжих,

🔶Улс төрийн нам, эвслээс нийт нэр дэвшигчдийн аль нэг хүйсийн төлөөллийг хамгийн багадаа 35 хувь байлгах зэрэг болно.

Намын удирдлага ард түмний элчийн хувьд нийт иргэд, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтууд, Улс төрийн намуудын “Шийдвэр гаргах түвшин дэх тэгш төлөөллийг хангах амлалт”-аа санаж, олон нийтийн дуу хоолойг дэмжинэ гэдэгт гүнээ итгэж байна.

Post Views: 352

About Author / Болортуяа Р

Previous post
Цагаан хорхойн халдвар гэж юу вэ
Next post
Орон нутгийн тээврийн хэрэгсэл НИЙСЛЭЛД зорчвол төлбөр төлнө

You Might Also Like

Орон нутгийн сонгуульУлс төр

Улс төрийн намын удирдлагуудад дайх үгс

2024-09-02
Орон нутгийн сонгууль

Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 11-ний өдөр болно

2024-05-03
Орон нутгийн сонгууль

Хүйсийн тэгш байдлыг хангах амлалтдаа ХҮН нам л хүрч байна

2024-09-06
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search