нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

“Энэ улсад эзэн байна уу” гэсэн Г.Дамдиннямын үг хэнд хаяглагдав! 

  • By adminZ
  • 2024-08-28

Z-MAN Улс төрийн хураангуй…

Засгийн газар улс төрд “хулширсан” Ц.Даваасүрэнг ивж яриулаад, төсвийн зарлагаа тэлээд, санхүүгийн хяналтаа алдаагүй гэж “хүчиндсээр”, хамтарсан Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг батлуулчихлаа. Г.Тэмүүлэн онож шүүмжлэн, Б.Жаргалан зарчимгүйгээр түрж байна гэж сануулсаар атал, Тендерийн хууль тэргүүтэн гурван төслөө татсан ч, хамтарсаны нэрээр хүч түрсэн Засгийн газрын их толгойтол, бярдлаар юутай ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хөсгөө явуулж эхэллээ. 

Олон нийт, хэвлэл мэдээллийнхний сануулаад байгаачлан Ерөнхий сайд, Л.Гантөмөр, Т.Доржханд нар хууль хяналтын хашаанд уулзаж мэднэ шүү гэснийг даван, аль хүртлээ, хэрхэн, яаж гүйцэтгэх засаглалыг удирдахыг, хянахыг, хянуулахыг ард түмэн харах үлджээ. Өчигдөр татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн үрж, шамшигдуулж байгааг илэрхийлж, авлигын сонгодог жишээгээр “Авлига” гэгдсэн хорооллыг нэрлэж бухимдсан Г.Дамдинням гишүүн “Энэ улсад эзэн байна уу” хэмээснийг дурдалтай. Түүний энэ үг юуг хэлж байна гэхээр Засгийн газарт л хаяглагдаж байгаа юм. Ер нь тоолол эхэлсэн эдүгээн Засгийн газарт хатуу үг дайх, чулуудах гишүүд мундахгүй шинжтэй. Баттөмөрийн Энхбаяр Сангийн сайдуудын тойрогт гадаадын төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг, тэр нь хяналтгүй, тайлан гүйцэтгэл нь УИХ-аар хянагддаггүйг хатуу тэмдэглэн, тэмдэглүүлэн өгүүлж байна. Б.Энхбаяр энэ байр суурийг баруун аймагт унасан Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд байхад маш тодорхой илэрхийлдэг байсан. Илэрхийлж ярихаас аргагүй зүйл мөн. 

Ер нь, Сангийн яам түүний үе үеийн бүх албан тушаалтан, ажилтан албан хаагчид бол Монголын үүцийг баригч нэрээр бүхий цаг үед төсөл хөтөлбөрөөс шимэгчид, хянагчид байсан нь ямар ч хачиргүй юм. Б. Жавхлангийн үед энэ нь улам төгөлдөржин үргэлжилсээр байгаа нь тодорхой. Тийм ч учраас өчигдөр Б.Энхбаяр Б.Жавхлангийн уугуул тойрог Дарханд 30 сая ам.доллараар эмнэлэг баригдаж байгааг хэллээ. Энэ үгээрээ Б.Энхбаяр Сангийн сайд Б.Жавхланг эрх мэдлийн тойргоороо эд мөнгөний эх үүсвэр дээр бяр их байгааг тодотгоод, тайлан мэдээгээ тавьж бай гэж хэлж байгаа юм. Б.Жавхланд Ардчилсан намын залуу гишүүн С.Цэнгүүн сумуудад соёлын төв барих мөнгөөрөө эрчим хүчний хөрөнгө оруулалт хий гэж хэлээд, гурав сонгогдсон, гурав дахь удаагаа тойрог тордогч болсон Б.Жавхлангаар амьдрал мэдэхгүй, залуу бага, хотын танхилтнаар дуудуулж байна билээ. Үнэндээ С.Цэнгүүн гишүүний зөв шүү дээ. Төсвийн зарлагаа тэлээд л шавар овоолоод байх атлаа, Б.Чойжилсүрэн, Б.Тавинбэх тэргүүтэн эрчим хүчний үнээ нэмнэ гээд “айлгаад” сууж байгаа нь хоржоонтой. 

УИХ, түүний удирдлага Д.Амарбаясгалан, гишүүн-ёс зүйч Б.Баярбаатар, Тамгын Б.Баасандорж нар М.Нарантуяа гишүүнийг лайв хийлээ хэмээн бангадаж, хариуцлага тооцоод байгаа. М.Нарантуяагийн эл үйлдэл бол УИХ, Засгийн газар тойрсон дээрх гишүүдийн яриад байгаа олон дампуурлаас, үнэндээ л зуудугаар асуудал харагдана. Г.Дамдиннямын хэлээд байгаа “Энэ улсад эзэн байна уу” гэдэг бол хариуцлага, шударга ёсын үүднээс бол гарцаагүй нэхэгдэл. Хэлэх учиртай үг, сануулга. 

Z man

Post Views: 370

About Author / adminZ

Previous post
Голууд үерийн аюултай түвшинг 10-70 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна
Next post
Ханхүү Уильям эхнэрээ “айлгадаг”

You Might Also Like

Улс төр

Бүх төрлийн тээврээр 97 сая зорчигч, 85.1 сая тн ачаа тээвэрлэлээ

2024-09-06
Улс төр

Эрчим хүчний сайд Б. Чойжилсүрээн, “Алтан тэвшийн хөндийн утаа зайлуулах бүтээн байгуулалтаа” эхлүүл ээ!

2024-12-18
Улс төр

Тойргийн бус бүсийн тоглогч П.Анужин

2024-06-25
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search