нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Байгаль, экологи

Өгий, Аварга тосон, Хяргас нуур орчимд байршуулсан нүхэн жорлонг буулгажээ

  • By Болортуяа Р
  • 2024-08-20

Иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Архангай аймгийн Өгийн нуур, Хэнтий аймгийн Аварга тосон нуур, Увс аймгийн Хяргас нуур орчимд амралт, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч 49 аж ахуйн нэгж, 152 эко гэрийг хяналт шалгалтад хамруулжээ.

Дээрх нууруудын орчимд эко гэр ажиллуулж буй иргэдийн ашиглаж байсан модон жорлонгуудыг өнгөрсөн онд буулгасан. Улмаар эко гэр ажиллуулж байсан иргэд соруулдаг бие засах газар нэртэйгээр бетонон кольцотой модон жорлонгуудыг дахин барьж байгуулсан. Гэвч эдгээр жорлонгуудын бохир дүүрсэн үед соруулах машин хүрэлцээгүй, аялагчдын ачаалалттай үед ашиглах боломжгүй болдог. Мөн зөвшөөрөлгүй олон гэр, шовгор барьж байгуулснаас нуурын эрэг орчмын даац хэтэрч хөрсний болон нуурын бохирдол үүсгэх нөхцөлийн нэг болж байна.

Иймээс хяналт шалгалт хийсэн аймгийн Байгаль орчны газраас тухайн нуурын орчим үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд хугацаатай албан шаардлага хүргүүлж, торгох шийтгэл оногдуулжээ. Мөн стандартын шаардлага хангаагүй нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулсан 45 нүхэн жорлонг буулгуулж, 80 орчим тонн хог хаягдлыг цэвэрлүүлж, гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байна.

Post Views: 497

About Author / Болортуяа Р

Previous post
Модон жорлонгоосоо сайлаагүйн 100 жилийн ойг 102 сум тэмдэглэжээ
Next post
БНСУ-руу Q кодгүй тохиолдолд нэвтрүүлэхгүй, хилээс буцаана

You Might Also Like

Байгаль, экологи

ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН КОНГРЕСС ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2025-10-12
Байгаль, экологи

Цөлжилт, газрын доройтол тулгамдсан асуудал болсон энэ үед СОP 17-г бид ухаалаг ашиглах ёстой

2026-08-04
Байгаль, экологи

Амжилттай зохион байгуулсан “СОР17”-оос л эерэг үр дүн хүлээнэ

2026-01-29
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search