нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Сонгуулийн өдөр ОБЕГ-ын 535 алба хаагчид ажиллана

  • By Болортуяа Р
  • 2024-06-27

Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабаас УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалттай холбогдуулан санал авах өдрийн цаг агаарын төлөв байдал, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл өглөө.

Сонгуулийн санал авах өдөр улсын хэмжээнд нийт 535 алба хаагч үер, гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлэн байдалд ажиллах аж.

ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ: “Нийслэл хотод маргааш үдээс хойшдоо түр зуурын аадар бороо орох урьдчилсан төлөвтэй байна. Харин зургаадугаар сарын 29-ны өдөр баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Энэ бороо төвийн болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үргэлжилсэн маягтай орох төлөвтэй. Мөн Хангайн нуруу болон бусад нутгаар түр зуурын аадар борооны эрчимтэй хур тунадастай байна” хэмээлээ.

Иймд хол, ойрын замд гарахдаа урьдчилсан сэргийлэх мэдээллийг авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагах, баталгаат зам, гүүрээр зорчих, хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байхыг анхааруулж байна.

Post Views: 263

About Author / Болортуяа Р

Previous post
Цонхоор унах гэж байсан хүүхдийг ОНЦГОЙГИЙНХОН аварчээ
Next post
Улаанбаатар хотод ирэх сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна

You Might Also Like

Улс төр

Трамп Путинг “Танго” хийхийг уриалсны дараа Путин Киевт дроноор цохилт өгөв

2025-03-13
Улс төр

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газарт хамтран ажиллах талаар зөвшилцөх саналыг ИЗНН-ын дарга Б. Батбаатарт хүргүүлжээ.

2025-06-16
Улс төр

ГССҮТ: 16- аас дээш насныхныг сайн дурын ажилтнаар ажиллуулахаар болжээ

2024-06-10
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search