нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
ДэлхийЦаг үе, үйл явдал

ОХУ: Электрон тамхи татсаны улмаас үүсдэг EVALI гэх өвчний анхны тохиолдол илэрчээ

  • By Болортуяа Р
  • 2025-04-01

Электрон тамхи татсаны улмаас үүсдэг EVALI гэх өвчний анхны тохиолдол энэ сарын 19-нд ОХУ-д бүртгэгджээ.

Энэ өвчтөн нь Томск хотын өсвөр насны хүүхэд бөгөөд түүний уушгийг чагнахад эрдэнэшишийн халсан бөмбөлгүүд тэсрэхтэй төстэй шуугиан сонсогдож байгааг эмч нар тогтоосон байна. Хүндрүүлсэн нөхцөлд үхэлд хүргэх ч аюултай “Эрдэнэшишийн өвчин” гэгддэг энэ өвчний үндсэн шалтгаан нь Зарим тамхины найрлагад байдаг Е витамины тослог, синтетик ацетат болдгийг одоогоор тогтоогоод байгаа юм. Энэ аюултай бодис “тетрагидроканнабинол” агуулсан хууль бус найрлагаас ихэвчлэн илэрдэг аж. 

Электрон тамхи татаж байгаа хүн өөрийгөө хянах боломжгүй байдаг аж. Учир нь утаат тамхи татаж дуусахад тамхиа дуусгалаа гэдэг дохио тархинд очдог бол электрон тамхины хувьд зогсох дохио өгөх зүйлгүй учраас татсаар л байдаг сөрөг талтай. Мөн дотоод орчинд татаж байгаа нь байнга татах зуршлыг бий болгож илүү хэмжээгээр никотинд хордон донтож байна. Хэтрүүлсэн үед толгой дүүрэх, чих шуугих, толгой эргэх, хөл эсвэл бие бүхэлдээ сульдах, дотор эвгүйрхэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Энэ нь цусанд никотиний хэмжээ ихсэж буйг илтгэх бөгөөд зүрх зогсох хүртэл аюултай юм.

Post Views: 357

About Author / Болортуяа Р

Previous post
“Өргөө 2” кино театрыг албадан чөлөөлөх шийдвэр гарлаа
Next post
ОХУ-д суралцах нээлттэй сонгон шалгаруулалт энэ сарын 15-16 ны өдрүүдэд болно

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрлээ

2025-07-04
Цаг үе, үйл явдал

Телеграмм залиланд өртөж 69 сая төгрөгөөр хохирчээ

2025-05-14
Цаг үе, үйл явдал

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван Дэлхийн санхүүгийн форумд оролцлоо

2025-05-21
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search