нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

“Хү” хамтлаг анх удаа эх орондоо тоглоно

  • By Болортуяа Р
  • 2024-06-24

“Хүннү рок” урсгалыг үндэслэгч “Чингис хаан” одонт “Хү” хамтлаг эх орондоо анх удаа бүрэн хэмжээний тоглолт хийхээр болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Гэхдээ уг тоглолт нь долдугаар сарын 20-нд Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Ара” цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах тоглолтын мэдээлэл байсан юм.

Тэгвэл тэд үүнээс өмнө Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотод тоглолтоо хийхээр болсон мэдээ өчигдрөөс цахим ертөнцөд тархлаа. Тодруулбал, үндэсний их баяр наадмын өмнөх өдөр буюу долдугаар сарын 10-ны өдөр “Хит парк”-т эх орондоо хийх бүрэн хэмжээний тоглолтынхоо салхийг хагалахаар болжээ. Тасалбар 99 мянга, 600 мянга, хоёр сая төгрөгийн үнэтэй бөгөөд гурван өөр зэрэглэлээрээ ийн ялгаатай аж.

“Хү хамтлагийнхан  “Rumble of Thunder” нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргасан бөгөөд уг цомогт “Учиртай гурав”, “Шихихутаг”, “Татар дайчин”, “Хар аянга”, “Байгаль эх” зэрэг 13 дуу багтсан байна. 

2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай яваа хамтлаг юм. Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Монгол бахархлын өдөр /2019.11.27/  “Хү” хамтлагийнханд Монгол төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одонг хүртээсэн билээ. Анх 2005 оноос Чингис хаан одонг олгож эхэлсэн бөгөөд энэ жил “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг “ Хү” хамтлагийн продюсер Б.Дашдондогт тус одонг гардуулсан юм.

Post Views: 287

About Author / Болортуяа Р

Previous post
Баасан гарагт архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй
Next post
Санал авах байрнаас саналын хуудас авч гарсан тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу торгоно

You Might Also Like

Улс төр

Улаанбаатар-Хөх хот-Улаанбаатар чиглэлд долоо хоног бүр галт тэрэг аялна

2024-03-12
Улс төр

Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар  үнэний нүүдэлд ард түмэнтэйгээ илүү хамжих хэрэгтэй

2025-06-29
Улс төр

15 га хулсны ой шатжээ

2024-04-04
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search