нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Умард Солонгос Өмнөд Солонгосын хил дагуу хэсэгчилсэн хана босгожээ

  • By Болортуяа Р
  • 2024-06-21

Умард Солонгос Өмнөд Солонгосын хил дагуу хэсэгчилсэн хана босгожээ. Үүнийг Умард Солонгос өмнөд хилийн дагуу хэд хэдэн газарт хана хэрэм босгож байгааг хиймэл дагуулаас авсан зургуудаар BBC баталгаажуулжээ. Хана барьсан хэсэг нь цэрэггүй бүс бөгөөд Өмнөд Солонгостой хийсэн олон жилийн эвлэрлийн гэрээг зөрчиж буй үйлдэл байж болзошгүй юм. Солонгосын хойг дахь зурвас газар болох цэрэггүй бүс нь 1953 онд Солонгосын дайныг төгсгөсөн гал зогсоох гэрээний дагуу байгуулагдсан хилийн шугамыг ахиулан хүрээлсэн хоёр талаас нэвтрэх хориотой газар юм. Энэ зурваст хоёр талын цэрэг орох нь хориотой, зурвасын хоёр ирмэгээр маш нягт цэргийн хамгаалалттай байдаг нь дэлхийн хамгийн цэрэгжсэн хамгаалалттай хилийн зурваст тооцогддог. Гэхдээ тус цэрэггүй бүс нь энх тайвны гэрээнд тусгагдаагүй байдаг  ба Өмнөд ба Умард Солонгос хувааж авсан байдаг аж. Шинжээчдийн үзэж буйгаар, хоёр орны нөхцөл байдал хурцадмал болж буй энэ үед хана босгосон явдал нь маргааныг улам өдөөж магадгүй гэнэ.

Яг хэдийнээс баригдаж эхэлсэн нь тодорхойгүй байгаа ч хиймэл дагуулын мэдээллээс үзэхэд өнгөрсөн арваннэгдүгээр сард баригдаж эхэлсэн гэж таамаглаж байгаа бөгөөд гурван хэсэг ханыг цаашид үргэлжлүүлэн барьж магадгүй гэж албаны хүмүүс үзэж байна. Сөүлийн Асан Бодлого Судлалын Хүрээлэнгийн цэрэг, батлан ​​хамгаалахын мэргэжилтэн доктор Ук Ян, “Миний хувийн дүгнэлт бол тэд анх удаагаа газар нутгийг тусгаарлах үүднээс хаалт босгож байна. Умард Солонгос 1990-ээд онд дайн дэгдвэл танкуудыг урагшлуулахгүйн тулд танкны эсрэг хана босгож байсан. Гэвч сүүлийн үед Хойд Солонгос 2-3 метр өндөр хана босгож байгаа бөгөөд тэдгээр нь танк эсэргүүцэх хана шиг харагдахгүй байна” гэж хэлсэн байна. Хиймэл дагуулын зургуудыг хянаж үзсэн тэрбээр  “Ханын хэлбэр нь зөвхөн саад тотгор биш, харин бүс нутгийг хуваах зорилготой гэдгийг харуулж байна” гэжээ. Тусгаарлах хананууд нь тус бүр 7 метрийн урттай бөгөөд хилийн заагаас нэг км зайд оршиж байгаа аж.

Post Views: 284

About Author / Болортуяа Р

Previous post
Нийслэлийн удирдлагууд JCI Монгол байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 
Next post
ОБЕГ “Улбар шар түвшин”-д шилжин ажиллаж байна

You Might Also Like

Дэлхий

Хятадад газ дэлбэрч хоёр хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархаджээ

2024-03-13
Дэлхий

“The Hu” хамтлаг хэр орлоготой вэ?

2024-09-30
Дэлхий

Манай тамирчид чөлөөт бөхийн олон улсын тэмцээнээс гурван мөнгөн медаль хүртжээ

2024-03-11
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search