нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

АНУ-ын Тэнгисийн цэргийн академид хоёр Монгол залуу тэнцлээ

  • By Болортуяа Р
  • 2024-06-19

Монгол залуус АНУ, ОХУ, Япон, БНСУ, БНТУ, БНХАУ зэрэг олон орны цэргийн академи, сургуульд шалгаран суралцаж байгаа билээ. Тэр дундаа жилдээ гадаад орноос зөвхөн 10 орчим л хуваарь авдаг АНУ-ын “West Point”, АНУ-ын Тэнгисийн цэргийн академид Монгол Улсаас Б.Түвшинтөгөлдөр, С.Чингүн нар тэнцсэн байна. С.Чингүн 2021-2022 онд Зэвсэгт хүчний 110 дугаар ангид хугацаат цэргийн албаа хаажээ.

Тэрбээр хэлэхдээ: АНУ-ын Тэнгисийн цэргийн академид шалгалт өгч, элсэх бодол маань хугацаат цэргийн албаа хааж байхад төрсөн. “АНУ-ын “West Point” цэргийн академид ахмад Н.Мөнгөншагай суралцаж байна” гэдэг мэдээллийг хугацаат цэргээс чөлөөгөөр гарахдаа сошиалаас олж уншсан. Тэр үеэс надад ч гэсэн ийм боломж байгаа, би заавал суралцах болно гэдэг шаардлагыг өөртөө тавьж, халагдмагцаа зөвхөн үүний төлөө бэлтгэж эхэлсэн. Аав, ээж маань ч зөвшөөрсөн.

Цэргийн албанд татагдахаас өмнө МУИС-д хэрэглээний математик мэргэжлээр хоёрдугаар дамжаанд суралцаж байсан. Халагдаж ирмэгцээ хичээлдээ төдийлөн явж амжаагүй, цэргийн академидаа бүх талаар бэлтгээд. Харин өнөөдөр хүсэл мөрөөдлөө нэг шатаар ахиулж АНУ-ыг зорих гэж байгаадаа баяртай байна. Тэнцэх хүртлээ олон сарын бэлтгэл хийж, хэлний мэдлэгээ дээшлүүлсэн. 2023 онд тус академийн элсэлтэд шалгалт өгөөд унаж байсан ч урам хугаралгүйгээр дахин бэлтгэсэн маань өнөөдрийн баяртай мэдээг авчирлаа. Энэ долоо хоногтоо багтаад АНУ-ыг зорино” гэж хариулсан юм.

Сонирхуулахад ​АНУ-ын Тэнгисийн цэргийн академи нь 1845 онд байгуулагдсан бөгөөд тус улсын төрлийн цэргийн хамгийн анхны академи юм.

 Тус академийг 2024 оны төгсөлтөөр 725 эрэгтэй, 315 эмэгтэй нийт 1040 сонсогчид,  үүний дотор гадаадын 11 улсын 13 сонсогч төгссөн байна. Сургуулийг олон алдартнууд төгссөн байдаг байна.

Post Views: 336

About Author / Болортуяа Р

Previous post
БНСУ-ын “Грампус” ХХК “Монгол ресторан”- аа нээлээ
Next post
Нийслэл дотоод зах зээлд ₮1 их наяд, гадаад зах зээлд $500 саяын бонд арилжина 

You Might Also Like

Улс төр

Нийслэлийн цэрэг татлага аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд болно

2024-10-15
Улс төрЦаг үе, үйл явдал

Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн-эрдэм шинжилгээний байгууллага болгон өөрчлөх шийдвэр гарлаа

2025-05-21
Улс төр

Бэрх биш ээлтэй нийгмийг бий болгоё

2023-11-24
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search