нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 70 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгоод байна

  • By Болортуяа Р
  • 2024-06-18

Хоршоологч, үйлдвэрлэгчид хамтран ажиллахаар болж, “Шинэ хоршоо” хөдөлгөөн II шат руугаа орлоо

“Шинэ хоршоо хөдөлгөөн 2.0” буюу хоршоологч, үйлдвэрлэгчийн нар хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Тус санамж бичгээр хоршоод нь стандартын дагуу бэлтгэсэн малын гаралтай түүхий эдээ боловсруулах үйлдвэрт тогтвортой нийлүүлэх аж. Ингэснээр хоршоологчид бүтээгдэхүүнээ зах зээлд амжилттай нэвтрүүлэх боломж бүрдэх юм байна.

Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд энэ сарын 14-ний байдлаар анхан шатны хоршоо 3778, дундын хоршоо арав байгуулагдаж, 38464 малчин гишүүнээр элсэж, 70 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авчээ. Улсын хэмжээнд Архангай аймагт хамгийн олон буюу 400 гаруй хоршоо байгуулагдаж, эхнээсээ хөрөнгө оруулалтын зээлээ авч, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах бэлтгэл ажлаа базааж эхэлжээ.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд 3.4 сая толгой, энэ онд 7.4 сая толгой мал хорогдсон байна. Тиймээс эрсдэлд тэсвэртэй, арьс, шир, ноос, ноолуур, дайвар бүтээгдэхүүнээс хүртэл их хэмжээний ашиг орлого олох боломжтой чинээлэг малчин бий болгох зорилгоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм.

Post Views: 312

About Author / Болортуяа Р

Previous post
НӨАТ-ын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлэг маргааш гарна
Next post
Италийн өмнөд эрэгт хоёр завь живж 11 хүн амь насаа алдлаа

You Might Also Like

Улс төр

ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДУУСЛАА

2024-05-29
Улс төр

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн энэ оны төлөвлөгөөг баталлаа

2024-03-07
Улс төр

ОБЕГ:Үерийн усанд автсан 387 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 1018 иргэний аюулгүй байдлыг хангалаа

2024-08-22
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search