нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

Он гарсаар 18 хүн гол усанд осолдож нас бараад байна

  • By Болортуяа Р
  • 2024-06-14

Өнгөрсөн жил Туул голын эрэг дагуу иргэдийг голын усны ослоос сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх, зорчих хөдөлгөөнд хяналт тавьж аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой байдлын газар, “Мандал даатгал” ХХК-тай хамтран таван  байршилд хяналтын камер байршуулсан. Тэгвэл эдгээр камер нь нэг чигийн болон 360 градус эргэдэг бөгөөд километрийн радиусыг хянаж, цагаан хоолойгоор дуут сэрэмжлүүлгийг 200 метр зайд иргэдэд хүргэж байна.

Урин дулаантай холбоотойгоор гол усанд орох иргэдийн тоо нэмэгдэж, үүнийгээ даган усанд осолдох тохиолдол ч ихэсдэг байна. Өнгөрсөн онд л гэхэд улсын хэмжээнд нийт 53 удаагийн усны осол бүртгэгдэж, 49 иргэн амь насаа алдсаны 14 нь хүүхэд, 35 нь том хүн байжээ. Он гарсаар 18 хүн гол усанд осолдож нас бараад байна.

Өнгөрөгч аравнаас эхлэн (2024.06.10) иргэдийг нийслэлийн нутаг дэвсгэрт гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллаж эхэлжээ. Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан бүрэлдэхүүн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэх гэнэ.

Post Views: 309

About Author / Болортуяа Р

Previous post
Нийслэлийн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоов 
Next post
Нийслэлийн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоов 

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Level-Up хөтөлбөр амжилттай хэрэгжлээ

2025-05-29
Цаг үе, үйл явдал

Ирэх долоо хоногт халуун усгүй байх газрууд

2024-06-07
Цаг үе, үйл явдал

Монгол улс“Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр 193 орноос 37 дугаарт эрэмбэлэгджээ 

2025-03-28
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search