нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Гадаадын иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж байсан нь тогтоогдлоо

  • By Болортуяа Р
  • 2024-06-05

Гадаадын иргэн, харьяатын газраас Багануур дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт бус шалгалтыг явуулсан байна.

Шалгалтаар тус дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, гадаадын хөрөнгө оруулалттай “Месес” ХХК нь жуулчин ангиллын визээр орж ирсэн олон тооны гадаадын иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлүүлж байсныг илрүүлсэн байна.

Тодруулбал, ажлын байрны төлбөрөөс зайлсхийж, аялал, жуулчлалын зориулалттай визтэй гадаадын иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж байсан нь тогтоогдоод байна.

Гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тохиолдолд эрх бүхий байгууллагаас хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний ажлын байрны төлбөр сар бүр төлөх хуулийн зохицуулалттай байдаг аж. Гэвч  энэхүү төлбөрөөс зайлсхийж,  аяллын визээр орж ирсэн гадаадын иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж байгаа нь Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

ГИХГ-аас гадаадын иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, хууль бусаар ажиллуулахгүй байхыг зөвлөж, анхааруулга мэдээллийг удаа дараа хүргэж байгаа хэдий ч дээрх төрлийн зөрчил гарсаар байна . Иймд хяналт шалгалтын ажиллагааг улам чангатгаж, хууль тогтоомж зөрчиж, хууль бус үйлдэл гаргасан гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэхийг анхаарууллаа.

Post Views: 359

About Author / Болортуяа Р

Previous post
“Талын салхи 2024” олон улсын мото наадам энэ сарын 8,9-нд болно
Next post
Улаанбаатар хотод гол нэрийн зарим хүнсний барааны үнэ 1.8% өсчээ

You Might Also Like

Улс төр

126 гишүүнтэй парламентын анхны намрын чуулган маргааш эхэлнэ

2024-09-30
Улс төр

Зургаадугаар сарын 1-нээс 1-2-р ангийн сурагчдын зуны амралт эхэлнэ

2024-05-01
Улс төрЦаг үе, үйл явдал

Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн-эрдэм шинжилгээний байгууллага болгон өөрчлөх шийдвэр гарлаа

2025-05-21
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search