нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

ЦЕГ: Монголд ирсэн гадаадын иргэнийг хүчиндсэн гэх гомдлыг шалгаж байна

  • By Болортуяа Р
  • 2024-08-21

Монголд аялахаар ирсэн гадаадын иргэн орон нутагт зорчиж байхдаа хүчиндүүлсэн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар мэдээллээ.

Тодруулбал, Монгол Улсад аялал жуулчлалын шугамаар ирсэн гадаадын иргэн бусдад хүчиндүүлсэн гэх гомдол мэдээлэл энэ сарын 15-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, тус хэрэгтэй холбоотой гомдол мэдээллийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар бүртгэн авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Тухайн хэргийн талаарх мэдээллийг хуульд заасан журмын дагаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлэх боломжгүй гэв.

Цагдаагийн байгууллагаас аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, иргэдийг урьдчилан сэргийлэх үүднээс цагдаагийн байгууллагатай хамтарч, зөвлөгөө мэдээлэл авч ажиллахыг анхаарууллаа. Дээрх хэргийн тухайд мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Post Views: 364

About Author / Болортуяа Р

Previous post
БНСУ-руу Q кодгүй тохиолдолд нэвтрүүлэхгүй, хилээс буцаана
Next post
Л.Хосбаяр: Ус сувгийн газрын нэг жилд нийлүүлдгийн тавны нэгтэй тэнцэх усыг 18-хан компани шавхан зайлуулж байна

You Might Also Like

Улс төр

2024 оны өвлийн шалгалтын хуваарь

2024-12-03
ДэлхийУлс төр

Ираны нүүрсний уурхайд метан хий алдагдаж дэлбэрэлт болжээ

2024-09-23
Улс төр

Цагдаагийн дэд ахлагч Э.Дэлгэрмаа чөлөөт бөхийн Гранпри тэмцээнээс “Алтан медаль” хүртжээ

2024-03-13
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search