нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
УИХ-ын сонгууль

2012 оноос хойш бүх сонгуульд АНУ-ын “Dominion Voting” компанийн оптикал-скан технологи бүхий санал авах, тоолох “New Image cast” автомат төхөөрөмжийг ашиглаж эхэлсэн

  • By Болортуяа Р
  • 2024-06-04

Сонгуулийн түүхэнд хараар бичигдсэн 2008 оны УИХ-ын сонгууль. Долдугаар сарын 1-ний үйл явдал санал тоолоход будилаан гарсан гэж иргэд сонгогчид, улс төрийн намууд шаардлага тавьж боссоноос үүдэлтэй. Саяхан “IRIM”-аас сүүлийн арван жилийн томоохон жагсаал цуглаан дээр кэйс судалгаа хийсэн байсан.Түүн дээр ч хүний хүчин зүйлээс хамааралтай байх тусам асуудал үүсэж, улстөрчид дэвэргэхэд бүр том асуудал болдог талаар дурдсан байсан. Тухайн үедээ МАХН 45 суудал авч олонх болсон ч “Стандарт бус” Засгийн газар байгуулж сөрөг хүчнээ Засагт урьж байлаа. Тэр үед намууд сонгуулийн тогтолцоо, санал тоолох үйл явцыг ил тод болгох, нам улстөрчдийн нөлөөнөөс ангид байлгахаар шинэчлэлүүдийг хийснийг дурдах ёстой. Таван халуун амь энх цагт үрэгдсэн сонгуулийн гашуун түүх үүнд нөлөөлсөн.

Ингээд 2012 оноос хойш бүх сонгуульд АНУ-ын “Dominion Voting” компанийн оптикал-скан технологи бүхий санал авах, тоолох “New Image cast” автомат төхөөрөмжийг ашиглаж эхэлсэн юм. Сонгогчдын саналыг тоолох, дүнг нэгтгэх, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд дэвшил гарч, улс төрийн сонирхол, нөлөөлөл үндсэндээ алга болсон. Санал будлиантуулдаг мэргэшсэн нөхдийн хэрэгцээ ч байхгүй болсон. Гэсэн ч сонгуульд ялагдсан улс төрийн намууд санал тоолох төхөөрөмжийг буруутгасаар ирсэн нь сонгогчдод хар машиныг хардах сэдэл болсоор ирсэн юм.

Уг нь санал тоолох төхөөрөмжийг хуулийн дагуу сонгууль бүрийн өмнө баталгаажуулж, гэрчилгээжүүлж, үйл ажиллагааг нь улс төрийн нам, иргэний нийгэм, төрийн байгууллагуудын оролцоотой хянадаг. Мөн сонгуулийн дараа хяналтын тооллогыг хуульд заасан хүрээнд хийдэг. Анх 2012 онд сонгуулийн тойрог тус бүрд санамсаргүй сонголтоор хоёр хэсэгт хяналтын тооллого хийдэг байв. Тэр үед хэвлэлийнхэн санал тоолох төхөөрөмж бас гараар шалгасан дүнг хэр зөрөхийг бүгдээрээ шахам очиж сурвалжилж байлаа. Нэг ч санал зөрөөгүй. Дараа нь 2016 оноос хойш сонгуулийн сум, дүүргийн сонгуулийн хороо бүрд хэсгийн хорооны 50 хүртэл хувийг сонгож 24 цагийн дотор хяналтын дүнг гаргадаг болсон. Хүн нь машинаа хянадаг юм уу, машин нь ч хүнээ хянаад байна уу. Юутай ч санал зөрж байсангүй. Цаашлаад 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд сонгуулийн хэсэг бүрд 100 хувь хяналтын тооллого хийж сонгуулийн дүнг баталгаажуулж, 2024 онд УИХ-ын сонгуулийн бүх хэсгийн саналыг давхар хянахаар болсон.

Э.ЭНЭРЭЛ

Post Views: 325

About Author / Болортуяа Р

Previous post
Майк Шаравжамц дахин сургуулиа сольж Ютес багийн тоглогч боллоо
Next post
Улаанбаатар хот дах сонгуулийн санал авах байруудын хаяг

You Might Also Like

УИХ-ын сонгууль

СЕХ:  26 нам, 2 эвсэл Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өглөө

2024-04-29
УИХ-ын сонгууль

Сонгуулийн саналын хуудасны загварыг баталсан байна

2024-05-07
УИХ-ын сонгууль

Гадаадад ажиллаж амьдарч буй 9760 иргэн УИХ-ын сонгуульд саналаа өгсөн байна

2024-06-25
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search