нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

Гурван сарын хугацаанд 3000 орчим хүн донор болохоо зөвшөөрч донорын карт авчээ

  • By Болортуяа Р
  • 2025-04-16

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаныхан амьгүй донор гарсан тохиолдолд талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаж, донор болгох санал тавих ажлыг хариуцдаг. Ар гэрийнхэн нь зөвшөөрвөл эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийдэг багууд ажилдаа ордог зохицуулалттай. 

Тус алба 2018 онд байгуулагдсан Түүнээс хойш өнөөг хүртэл тархины үхэлтэй 292 боломжит донор илрүүлснээс 220 нь шалгуур хангаагүй. Үлдсэн 72 боломжит донорын гэр бүлтэй уулзаж, донор болгох хүсэлт тавихад 37 хүний гэр бүл донор болгох хүсэлтийг зөвшөөрсөн. 31 амьгүй донороос 45 хүнд бөөр, 27 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийсэн байна. 

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Донорын тухай хуульд зааснаар 21 ба түүнээс дээш насны Монгол Улсын иргэн өөрөө хүсвэл ирээдүйд донор болохыг зөвшөөрч болно. Зөвшөөрч байвал И-Монголиа руу нэвтэрч, Үйлчилгээ цэснээс “Донорын зөвшөөрлийн хүсэлт” нэрээр хайж, хүсэлтээ гаргана.

Энэ нь Монгол Улсын иргэн гэнэтийн осол болон тархинд цус харвалтын улмаас тархины үхэлд орсон тохиолдолд өөрийн эд, эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн донор болох хүсэлтийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба руу илгээх болон донорын бүртгэлийн мэдээллийг шалгахад зориулсан үйлчилгээ юм. 

Иргэдийн цахимаар гаргасан хүсэлтийг дээрх мэргэжлийн байгууллага баталгаажуулж, Донорын карт хэмээх ногоон карт олгож И-Монголиа цэсэн иргэдийн нэр дээрх хуудасны Бичиг баримт цэсэнд байршуулсан иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэхийн адил байршуулна. Иргэн хүсвэл Донорын ногоон карт захиалан хэвлэмлээр авч болох юм. 

“И-Монголиа цахим системээр дамжуулан 2024 оны 12-р сарын дүнгээр 1500 гаруй иргэн Донорын карт аваад байсан бол 2025 оны 4-р сарын 15-ны өдрийн байдлаар энэ тоо 4447 болж нэмэгдсэн байна” гэж тус албаны дарга Б.Алтантулга мэдээлэв. 

Энэ бол нарийн зохицуулалттай эмзэг тогтолцоо учир ирээдүйд донор болно гэдгээ ил тод зарладаггүй, нууцлалтай байх ёстой ажээ. 

Post Views: 215

About Author / Болортуяа Р

Previous post
“Улаанбаатар төмөр зам” суудлын галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орууллаа
Next post
Амьдрал хэмээх сэлүүргүй их далайд ялагч болох гараагаа тэд зөв эхэлж байна

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРЭЭС ГАРЧ БУЙ ХАЯГДАЛ НҮҮРСИЙГ ДАХИН БОЛОВСРУУЛНА

2025-09-10
Цаг үе, үйл явдал

Нийслэлийн 6 байршилд зам засварын ажил хийгдэж байна

2024-05-22
ДэлхийЦаг үе, үйл явдал

Тэйлор Свифтийн бизнесийн эзэнт гүрэн тэлж түүний хөрөнгө 2.1 тэрбум ам.долларт хүрчээ

2025-10-08
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search