Боловсролыны салбарт цахим шилжилтийн хүрээнд хийгдэж буй “AI EdTech Mongolia 2024” арга хэмжээ өнөөдөр нээлтээ хийлээ.
Боловсрол шинжлэх ухааны яамнаас салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээлэл харилцаа, холбооны дэд бүтцийг бэхжүүлэх чиглэлээр үе шаттай ажлууд хийгдэж байна.
Тодруулбал:
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр бүрийг боловсролын нэгдсэн сүлжээнд холбох,
Цахим сургалтын тоног төхөөрөмжөөр хангах,
Багш бүрийг компьютероор хангах,
Утасгүй дотоод сүлжээний орчин бүрдүүлэх,
Цахим анги байгуулах ажлын хэрэгжилт хэрхэн явагдаж байгаа талаар арга хэмжээний үеэр танилцуулах юм байна.